NBA-н тоглогчид эсэргүүцэл зарлалаа

2020-08-27

2020 оны 8 сарын 23-ны ням гарагт АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод бага насны гурван хүүгийнхээ нүдэн дээр цагдаа нарт буудуулсан өнгөт арьст эр Жэкоб Блейкийн асуудал АНУ даяар арьс өнгөний эсрэг хөдөлгөөнийг дахин өдөөгөөд байгаа билээ. Жэкоб дахин хөл дээрээ алхаж чадах эсэх нь “ид шид л тохиодоггүй юм бол эргэлзээтэй байна” гэж эмч нар хэлжээ. Цагдаа нар түүн рүү нийт долоон удаа буудсан ба нэг сум нь түүний нуруунд тусч, 29 настай Жэкоб одоо бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон гэж түүний гэр бүлийнхэн нь мэдэгджээ.

Уг хэргийн улмаас өнөөдөр тоглох ёстой байсан Милуоки Бакс баг Жейкоб Блейкийг буудсан хэргийг эсэргүүцэн бойкот хийснээр өнөөдөр өглөө болох байсан NBA-н хасагдах шатны гурван тоглолтыг хойшлууллаа.

NBA-ийн албан ёсны мэдэгдэлд “NBA болон тоглогчдын холбооноос өнөөдөр явагдах ёстой байсан плей-оффын Милвауки Бакс – Орландо Мэжик, Хьюстон Рокетс – Оклахома Сити Тандер, Лос Анжелес Лэйкерс – Портланд Трейл Блэйзерс зэрэг багуудын тоглолтыг хойшлуулж байгаагаа зарлаж байна. Цувралын тав дахь тоглолтуудын тов удахгүй дахин гарна” хэмээжээ.

 

 

Холбоотой мэдээ