Эмзэг бүлгийн 627 иргэнийг шинжилгээнд хамруулав

2020-11-26

ЭМЯ, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, УНТЭ, УХТЭ, ГССҮТ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв хамтран Улаанбаатарын зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхөд коронавирусний халдварын тандалт шинжилгээ хийж байна.

Одоогоор 627 өрхийн нэг гишүүн буюу 627 иргэнд тандалт шинжилгээ хийж, өрх бүрт 100 буюу нийт 62700 амны хаалт өгчээ.

Цаашид энэ ажлыг үе шаттай зохион байгуулж, эмзэг бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулах юм.

ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтний баг Хан-Уул, Баянгол дүүрэгт, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт, УХТЭ-ийн баг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хуваарийн дагуу ажиллаж байна.

Холбоотой мэдээ