“COVID-19”-ийн тархалтыг хязгаарлахад хамтран ажиллахыг олон нийтэд уриалжээ

2020-11-27

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ коронавирусын халдварын тархалтыг хязгаарлахын тулд ирэх гурван долоо хоног гаруйн турш хамтран ажиллахыг олон нийтээс хүсжээ.

С.Ёшихидэ тухайн хугацааг маш чухал үе хэмээн тодорхойлоод, амны хаалт зүүх, гараа угаах, хүн ихтэй газарт очихоос зайлсхийх, зайнаас харилцах зэрэг халдвар хамгааллын үндсэн дүрмүүдийг дагаж мөрдөхийг уриалсан байна.

Засгийн газар ердийн үед олон эмнэлэг үйл ажиллагаагаа түр зогсоодог оны эцэс, шинэ жилийн баяраас өмнө халдварын тархалтыг хяналтад авахын тулд мужийн засаг захиргаадтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

“Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдсэн нь дотоодын аялалын жуулчлалыг дэмжих зорилго бүхий “Go To Travel” кампанит ажилтай холбоотой гэх бодит нотолгоо байхгүй байна” гэж Засгийн газар мэдээлжээ.

Гэвч Засгийн газрын коронавирусын асуудлаар зөвлөх зөвлөл “Go To Travel” татаасын хөтөлбөрөөс халдварын голомтуудыг хасах санал гаргажээ.

Энэ долоо хоногийн эхээр Засгийн газар Осака, Саппоро хотыг уг хөтөлбөрөөс гурван долоо хоногийн хугацаагаар түр хасах шийдвэр гаргасан байна.

Япон даяар сүүлийн үед халдварын шинэ тохиолдол олноор нэмэгдэх болсон юм. Мөн “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн тоо пүрэв гарагт хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.

Холбоотой мэдээ