Шүлсээ гоожуулж унтдаг зуршлыг ДАРАХ аргууд

2020-11-29

Зарим өглөө сэрэхэд амнаас шүлс гоожчихсон, тэр нь хатчихсан сэрдэг шүү дээ. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь дор хаяж нэг удаа тохиолдсон байх бөгөөд зарим хүний хувьд хааяа хааяахан тохиолддог билээ. Гэвч байнга ийм байдалтай сэрдэг бол энэ нь сайны дохио биш аж.

 

УНТАЖ БАЙХАД ШҮЛС ЯАГААД ГООЖДОГ ВЭ?

Биднийг унтаж байх үед биеийн бүх булчин маань суларч, амардаг. Харин энэ үед шүлс ялгарсаар байдаг бөгөөд амаа бага зэрэг ангайлгах төдийд л гоожчихдог. Гэвч шүлс хэт ихээр ялгарах нь хамар битүүрэх болон мэдрэлийн гаралтай ямар нэгэн өвчнөөс үүдэлтэй байж болно. Тиймээс та бүхэнд унтаж байхдаа шүлсээ гоожуулахгүй байх аргуудыг хүргэж байна.

1. ХАМРАА ЦЭВЭРЛЭХ

Унтаж байхад хамар битүүрвэл бид амаараа амьсгалдаг. Энэ нь шүлсээ гоожуулах нэг шалтгаан болдог аж. Тиймээс өглөө бүр хуурай дэртэй сэрэхийг хүсвэл унтахаасаа өмнө хамраа цэвэрлэж байгаарай.

Хэрхэн хамраа цэвэрлэх вэ?

  • Унтахаасаа өмнө халуун шүршүүрт орох нь хамрын битүүг арилгаж, шөнийн турш бөх нойрсоход тусалдаг.
  • Унтахдаа эфирийн тос хажуудаа тавьбал хамар битүүрэхгүй байх магадлал өндөр байдаг.
  • Хамар цэвэрлэгч уусмал ашиглаж болно.

2. БАЙРЛАЛАА ӨӨРЧИЛЖ УНТАХ

Хажуу тийшээ харж унтдаг бол байрлалаа өөрчлөн дээшээ харж унтах гээд хичээгээрэй. Хэрэв дээшээ харж унтсан ч өглөө сэрэхдээ хажуу тийшээ харчихсан, шүлсээ гоожуулчихсан сэрдэг бол унтахдаа хоёр талдаа томхон дэр тавиад унтаарай.

3. УНТАЖ БАЙХАД АМЬСГАЛ ТАСАЛДАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАХ

Унтаж байх үед амьсгал тасалдах нь хүний амьсгалын эрхтний тогтолцоо хэвийн бус байгаагийн илрэл юм. Хэрвээ танд ийм шинж тэмдэг илэрдэг бол эмчид хандах хэрэгтэй.

4. ЖИНГЭЭ ХАСАХ

АНУ-ын илүүдэл жинтэй хүмүүсийн талаас илүү хувь нь унтаж байхдаа амьсгал тасалдах эмгэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл илүүдэл жин нь таны нойроо авах үйл явцад нөлөөлдөг тул жин хасах нь асуудлыг шийдэх хамгийн зөв шийдэл болно.

5. ТУСГАЙ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАХ

Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч шүлс гоожихоос сэргийлэх төхөөрөмж хэрэглэж болно. Ямар төхөөрөмж, хэрхэн ашиглахыг эмч зөвлөх бөгөөд үүнийг дур мэдэн хэрэглэж болохгүй.

6. ЗӨВ ЭМ УУЖ БАЙГАА ЭСЭХЭЭ ШАЛГАХ

Хэрвээ та ямар нэг эм уудаг бол тухайн эмийг уухаас өмнө болон уусны дараах үеийн шинж тэмдгүүдийг эргэн нэг санаарай. Тухайлбал, антибиотикууд нь шүлс гоожих нэг шалтгаан болдог байна.

7. ДЭРЭЭ ӨНДӨРЛӨХ

Унтаж байхдаа шүлсээ гоожуулахгүй байя гэвэл дэрээ өндөрлөх хэрэгтэй. Гэхдээ дэрээ өндөрлөсөн ч толгой болон хүзүүнд ачаалал өгөхгүй байх ёстой шүү.

8. МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХ

Зарим тохиолдолд шүлс ихээр ялгарах нь мэдрэлийн эрхтэн тогтолцоотой хамааралтай байдаг бөгөөд шаардлагатай бол мэс засалд ордог.

Эх сурвалж: Bright Side

Холбоотой мэдээ