Британийн зөнч коронавирусийг ялан дийлэх хугацааг нэрлэв

2020-11-29

Британийн зөнч Николас Аужула коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эрүүл мэндийн салбар дахь дэлхийн хямралыг аль 2018 онд урьдчилан харж чадсан гэж баталж байна. Харин одоо тэрбээр цар тахлын үр дагаврыг ирэх жилийн турш үргэлжилнэ гэж мэдэгджээ.

Лондонд хотод аж төрдөг, 35 настай тэрбээр заримдаа “маш тодорхой” зүйл зөгнөж чаддаг бол зарим үед бусадтай адил “дохио” маягийн зүйлийг зүүд нойр, зөгнөлөөрөө олж хардаг гэжээ.

“Хүмүүс надаас энэ жил хамгийн их асуусан зүйл бол коронавирус байлаа. Шинэ жилийн дараа тогтох янзандаа орж, халдварын тоо буурсаар, хавар гэхэд хяналтад авч чадна гэж би харж байна” хэмээн тэрбэр Daily Star-т мэдэгджээ.

Гэхдээ вирусээс үүдэлтэй айдас түгшүүр, хязгаарлалт 2022 он хүртэл үргэлжилнэ гэдгийг Николас анхааруулав.

Аужула нь 17 наснаасаа гэнэтийн чадвартай болж, өөрийнхөө өмнө амьдралууд болох Египетийн хатан, зарц эмэгтэй, буга, арслан, тэр ч бүү хэл өөр галактикийн харь гарагийг хүртэл харсан гэдэг.

Багаасаа л зөн билигтэй байсан тэрбээр өсвөр насандаа үүнээсээ болоод их сургуульд эдийн засаг, түүх судлах төлөвлөгөөгөө хаяж, эзотерикийг судлахад анхаарч эхэлжээ.

“2018 оны үеэс л “ханиад” гэдэг үг миний толгойд байн байн орж ирэх болсон. Энэ бол миний байнга хэрэглээд байдаг үг биш шүү дээ. Би үүнийг мах, малтай холбоотой томоохон гамшиг гэж хүлээн авсан” хэмээн тэрбээр ярьжээ.

Николас Доналд Трампыг сонгуульд ялагдана, Black Lives Matter-ийн эсэргүүцэл гарна, Грэмми дээр Ариана Гранде ямар даашинзтай ирэх вэ, мөн дэлхийн эрүүл мэндийн систем хямралд орно гэдгийг урьдчилан зөгнөсөн гэнэ.
Эх сурвалж: mir24.tv/news

Холбоотой мэдээ