Хонины мах 6800-7500 төгрөгийн үнэтэй байна

2020-12-01

Зах, худалдааны төвүүдэд борлуулж буй махны жижиглэнгийн үнийн талаар ШӨХТГ-аас мэдээллээ.

Таван-Эрдэнэ захад:

Хонины цул мах кг нь 8500, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500 төгрөг. Хороолол захад хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500 төгрөгөөр тус тус  худалдаж байна.

Барс-2 захад:

Хонины ястай мах кг нь 7500, хонины цул мах 8500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, ямааны мах 7800 төгрөг байгаа нь өмнөх өдрийн махны үнэтэй харьцуулахад адууны мах 300 төгрөгөөр хямд байгаа юм.

Хархорин захад:

Хонины ястай мах кг нь 6800-7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 8500-9200, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгөөр худалдаж байгаа аж.

Барс-1 захад:

Хонины мах кг нь 8500, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 11000-12500 төгрөгийн хооронд, харин адууны мах 9500 төгрөг байна.

Нарантуул-2 худалдааны төвд:

Хонины ястай мах 7300-7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 10500-12000, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгөөр худалдаж байгаа ажээ.

Алтжин бөмбөгөр худалдааны төвд:

Хонины ястай мах 8000, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500, ямааны мах 8500 төгрөгөөр борлуулж байна. Тус зах нь маргаашаас эхлэн 10 хоногийн хугацаанд ажиллахгүй юм байна.

Бөмбөгөр худалдааны төвд:

Хонины ястай мах 8000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000 төгрөгөөр борлуулж байна.

Шинэ сансар захад:

Хонины ястай мах 8500, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10200, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Офицер хүнсний захад:

Хонины ястай мах 7800, хонины цул мах 9000, үхрийн цул мах 13000, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн цул махыг 13000 төгрөгөөр худалдаалан борлуулж байсныг 12500 төгрөг болгон үнийг бууруулж газар дээр нь зөрчлийг арилгуулжээ.

Амгалан захад:

Хонины ястай мах 7200-7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 9000-10000, үхрийн цул мах 10500-12500, адууны мах 8500, ямааны цул мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Хан-Уул дүүргийн Органик зах, Их наяд худалдааны төв амарч байна. Тус дүүргийн 11 дүгээр хороонд байдаг Миний дэлгүүрт хонины ястай мах 7700, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500 төгрөг, адууны мах 8700 төгрөгөөр худалдаж байна.

Ташрамд дурдахад, ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дүгээр сарын 1-ний өдрийн 12.00 цагийн байдлаар 115 утсанд 24, чатботод 19, дуут шуудан 3, и-баримт апликэйшнээр 3 иргэн тус тус хандсан байна.

Холбоотой мэдээ