Цэргийн албаа хойшлуулахыг К-поп уран бүтээлчдэд зөвшөөрсөн хууль баталжээ

2020-12-02

Өмнөд Солонгосын парламент К-поп уран бүтээлчдийн цэргийн алба хаах хугацаагаа хойшлуулахыг зөвшөөрсөн хуулийг баталжээ. Тус улсын Үндсэн хуульд зааснаар 18-28 насны хөдөлмөрийн чадвартай бүх солонгос эрчүүд цэргийн албыг 20 орчим сар хаах ёстой байдаг.

Шинэ хуулийн дагуу К-поп одод 30 нас хүртлээ цэрэгт татагдахгүй байх боломжтой болж байна. Цэргийн албыг хойшлуулах шийдвэрийг Соёлын яамны зөвлөмжөөр гаргах бөгөөд гол шалгуур нь улс орондоо төдийгүй олон улсад танигдсан уран бүтээлч байх ёстой ажээ.

Энэхүү шинэ шийдвэр нь 28 нас хүрэхэд хэдхэн хоног үлдээд байсан тус улсын хамгийн алдартай “BTS” хамтлагийн ахмад гишүүн Жинд төрсөн өдрийн бэлэг болж байна гэж шүтэн бишрэгчид нь баярлаж байна.

Дээрх шийдвэрээс өмнө зөвхөн олон улсад амжилт гаргасан тамирчид, сонгодог хөгжмийн уран бүтээлчдэд цэргийн албанаас чөлөөлөх журам үйлчилдэг байжээ. ”BTS” нь өнгөрсөн долоо хоногт тэд Грэммийн шагналд нэр дэвшсэн анхны K-поп хамтлаг болсон юм. Үүнээс өмнө олон улсын хөгжмийн чартуудыг олон долоо хоногийн турш тэргүүлж, улсынхаа түүхэнд бичигдэх амжилтууд үзүүлсэн билээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ