Холерийн үеэр “Чингис хаан” хамтлаг Хөтөлд тоглосон нь

2020-12-02

1996 оны зуны сүүл сар. “Чингис хаан” хамтлаг Эрдэнэт, Дархан, Булган, Сэлэнгийн чиглэлд урлагийн бригадаар гарч эдгээр хот, аймаг сумдын хөдөлмөрчдөд сар шахам үйлчилж явлаа. Онц аюултай халдварт холери өвчин Хөтөлд гарч арваад хүн цаг бусаар хорвоог орхисноос болж монголын цемент үйлдвэрлэлийн гол төв уг тосгон манай аялан тоглолтын хөтөлбөрт ороогүй юм. Тийшээ урлагийн байтугай ашиг орлогоо хамгийн түрүүнд тавьдаг хотын наймаачид хүртэл нэвтэрч зүрхлэхгүй бараа таваараа тосгоны засмал зам дээр үлдээгээд хурдхан алга болдог байсан үе.

Бидний төлөвлөсөн тоглолтууд сайн хийгдэж, орлого ч гайгүй олж байв. “Мэнгэ төөрсөн амраг”, “Чингисийн баатрууд”, “Аяа анд минь хаалгыг минь тогшооч”, “Заяа”, “Хонгор минь” зэрэг дуунууд маань Монголын Радиогийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр ид дуулагдаж, хүмүүс ч сонирхож бай. Чөлөөт зах зээлийн нийгэмд хөл тавиад удаагүй хэцүүхэн тэр он жилүүдэд “Чингис хаан” хамтлаг хоёр гурван аймгийн нутгаар сарын хугацаатай аялан тоглолтыг орлого сайтайгаар хийдэг байсан нь ёстой л бор зүрхний хэрэг байжээ.

Улсын Филармоны “Баянмонгол” чуулга, “Соёл-Эрдэнэ”, “Оч” хамтлагт хүчин зүтгэж ахуйд авьяаслаг хөгжимчдийн хүчээр эх барьж авсан хуучны хэдэн дуу маань энэ үед их хэрэг болсныг би хүлээн зөвшөөрнө. Дээрээс нь “Чингис хаан” хамтлагийн Р.Ганбаатар, Р.Дүүжидням, Б.Эрдэнэбаатар гэсэн хөгжимчдийн маань идэвх зүтгэл, авьяас хөдөлмөрийн үр дүн их байлгүй яахав. Манай хамтлагт Б.Даваа, Д.Мөнхбат гэсэн багын хоёр найз ороод удаагүй байсан даа. Жолооч Чойжоо маань жолоо барихаас гадна ар талын бүхий л асуудлыг нугалж явсан үе.

“Чингис хаан” хамтлаг Эрдэнэт, Дархан, Булган, Сэлэнгийн чиглэлд урлагийн бригадаар гарч эдгээр хот, аймаг сумдын хөдөлмөрчдөд сар шахам үйлчилж явлаа. Онц аюултай халдварт холери өвчин Хөтөлд гарч арваад хүн цаг бусаар хорвоог орхисноос болж монголын цемент үйлдвэрлэлийн гол төв уг тосгон манай аялан тоглолтын хөтөлбөрт ороогүй юм.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд дөрвөн удаа тоглочхоод, ганц гялгар ресторан болох “Сэлэнгэ”-д “Эрдэнэтийн намуун үдэш” цэнгүүнээ долоо хоног өдөр алгасалгүй хийчхээд хот руу маргааш нь гарах гэж байсан юм. Тэр орой “Сэлэнгэ” зочид буудлын жижүүрийн утсаар хэн нэгэн надтай ярихаар дуудуулжээ. Харилцуурыг авбал “Сайн байна уу та. Хөтөл тосгоноос холбогдож байна. Та Жаргалсайхан дуучин мөн үү?” гэж нилээн шажигнаан дунд нэг хүүхэн дуугарлаа. Өнөө аюултай халдварт өвчний голомт болсон Хөтөлөөс ярьж байх юм. Юу билээ энэ чинь, тэнд ажиллаж амьдардаг ах дүү, хамаатан садан байгаа билүү сэн юм бодогдоод явчихлаа.

“За тиймээ би Жаргалсайхан байна” гэвэл Хөтөл тосгоны захиргааны ажилтан гэж нэр усаа хэлээд “Танаас нэг зүйлийг эрхэмлэн гуйх гэсэн юм аа. Манай Хөтөл тосгоны хөдөлмөрчид нэлээд удаан хугацаанд хөл хорионд байгаад сэтгэл санаа нэг тиймэрхүү, дарамттай, хэцүү гундуу байгааг та мэдэж байгаа байх. Танай хамтлаг энүүхэн Эрдэнэт хотод хэд хоног саатан тоглож байгааг сонссон манай тосгоныхон захиргаанд хандан “Чингис хаан” хамтлагийнхантай холбогдож урьж тоглуулаач. Өвчний улмаас ойр дотныхноо алдсан хүмүүс, үзэх харах юмгүй хоёр сар болсон хүүхэд залуусын сэтгэл санааг өргөх ажил болговол яасан юм. Жаргалсайханд бидний энэ сэтгэл зүрхний хүсэлтийг дуулгавал тэр яав ч татгалзаж чадахгүй л хүн дээ гээд байна” гэдэг юм.

Өвчин зовлонд ээрэгдэж, үхэл хагацлыг ойроос харсан тэдгээр хүмүүсийн чин сэтгэлийн хүсэлтийг хүргэсэн өнөө нийгмийн ажилтан, “ардын элч” маань ямар ч байсан өөрийн үүргээ биелүүлсэндээ санаа нь амарсан байдалтай “За тэгээд та сайн бодож байгаад маргааш өглөө хариу хэлбэл бид баярлах болно. Шийд гаргахад мэдээж хэцүү байгааг ойлголгүй яахав. Гэхдээ танаас нааштай хариу авна гэдэгтээ бид итгэлтэй байгаа шүү. Бид төвийн эмч нарынхаа заавар ёсоор та нарыг эрүүл аюулгүй орчинд ажиллах бололцоог бүрдүүлж, халдваргүйжүүлэх бүхий л ажлыг мэргэжлийн түвшинд хийх болно” гэж байна.

Тэр дор нь хамтлагийн гишүүдээ “Сэлэнгэ” зочид буудлын нэгэн өрөөнд дуудаж цуглууллаа. Хөтлөөс хүн ярьсан гэдгийг дуулгаж, урьж тоглуулах хүсэлтэй байгааг нь уламжлав. Холери гэдэг тоглоом биш гэдгийг бүгд мэдэж байсан нь ойлгомжтой. Эцэст нь яах вэ гэсэн миний асуултад тэд хариу өгөх хэрэгтэй боллоо. Миний хувьд төр засаг, мэргэжлийн яамнаас тэгтлээ хатуу хоригоо цуцлаагүй боловч хувь хүмүүс өөрийн шийдвэрээр орж гарч эхлээд байсан энэ “үүлэн чөлөөний” үед нь эмчийн хатуу хяналт дор, урьдчилан сэргийлэх тарилга энэ тэрийг нь хийлгээд тоглоод гарахад болохгүй юм байхгүй гэж дотроо бодож суулаа.

Тэгж байтал дахиад хэд хэдэн хүн нас барсны эцэст дээш нь уламжилж нарийн шинжилгээ хийсний дүнд холери гэх аюултай халдварт өвчин болох нь тогтоогджээ. Энэ хооронд буюу эхний хоёр хятад нас барснаас хойш сар болсон байв.

Нэлээд ярилцсаны эцэст хамтлагийнхан маань “Та шийдээ гарга. Гаргасан шийдвэрээр чинь бид хөдлөхөд бэлэн” гэж дуугарч байна. Харин манай аяллын менежерээр явсан Ариунболд маань түрүүнээс хойш дуу муутай суугаад байхыг би ажиглаж байв. Ингээд би “Та нар дотроос Хөтөл орохоос татгалзах бодолтой хүн байвал өнөө оройн галт тэргээр Улаанбаатар руу явж болно. Би зөвшөөрнө. Замын дундаас буцлаа гэж гомдохгүй. Хөтөлийн тоглолт бол сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүйгээр хийгдэх хандивын концерт тул хэнийг ч хүчээр авч явах боломжгүй. Учир нь энэ тоглолтоос та бүхэнд ажлын хөлс мөнгө гэж олгохгүй. Тиймээс Хөтөл рүү заавал хамт яв гэж тулгах эрх надад байхгүй. Оройн галт тэргэнд суу Улаанбаатар руу явсан хэнийг ч би ойлгоно. Араа бодсон аймхай гэхгүй, хэнд ч гэсэн өөрийн эрүүл мэнд, амь нас хамгаас эрхэм гэдгийг ойлгоод л ” хэмээн хэллээ.

Тэр шөнө нийслэл рүү хөдлөх галт тэрэгт зохион байгуулагч З.Ариунболд маань ганцаараа суусан байж билээ. Ардаа ажилтай байсан биз ээ. Ер нь бол би арав шахам хүний бүрэлдэхүүнтэй хамтлагаа аюултай халдварт өвчний голомтод орж ажиллуулах тэнэг гэмээр шийдвэрийг тэр орой гаргасан хүн. “Арав гаруй хүн энэ өвчнөөр үхэж, нас барагсдын тоо хэрвээ тодорхой заасан хугацаанд хэд дахин нэмэгдэж, өвчний тархалтыг нэгэнт тогтоон барьж чадахгүйд хүрч, улс үндэстэнд ноцтой аюул нүүрлэвэл Хөтөлийг хүнтэй юутай чигээр нь агаараас бөмбөгдөж газрын хөрснөөс арчих юм гэнэ” гэсэн худал үнэн нь мэдэгдэхгүй үг яриа гадуур тархсан үе.

“Хоёр сая хүнийг амьд авч үлдэхийн тулд мянга хүрэхгүй хүнийг цааш харуулахад юуны буруу байхав” гэсэн үг яриа ч дуулдаж байсан цаг. Тоглоом биш байсан. “Цаадахдаа нэг дуулгачихвал татгалзах хүн ч биш дээ” гэж хэлж дамжуулсан, надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдах эрх байгаагүй юм. Хэрвээ манай хамтлагийнхан бүгд тэрхүү тоглолтоос татгалзаж тэр орой нутаг буцсан бол би ганцаараа дуунуудынхаа дан хөгжмийн фонограммаа өвөрлөөд Хөтөлийн зүг хөдлөх байлаа.

Анх Хөтөлийн хажууханд байгуулагдсан засмал замын асфальтын үйлдвэрийн хоёр хятад ажилчин учир нь олдохгүй байдлаар нас барсан байдаг. Их хэмжээгээр бөөлжиж, удаан хугацаанд гүйлгэсэн гэхээр нь “хоолны хордлогоор явчхаж…” гэж таамаглаад тэрүүхэн өмнөхөн нь байх цэргийн ангийн ойролцоох хүн тавьдаг газар оршуулж орхиж. Гэтэл хятадуудын оршуулгаас хойш удалгүй өнөө цэргийн ангиас хоёр цэрэг бас учир битүүлгээр нас барсан нь яах аргагүй хүмүүсийн анхаарлыг татсан байна. Мөн л бөөлжиж гүйлгэж байгаад нас барсан гэх. Ямар учраас дээрх талийгаач нар хос хосоороо бөөлжиж, гүйлгэж байгаад нас барах болов гэж сэжиглэлгүй яахав.

Энэтхэгээс “аяллаа эхлүүлсэн” энэ аюулт өвчнөөс ухаанаа гартал айж байсан европчуудыг 1823-1824 онд болсон урьд өмнө нь тохиолдоогүй тэсгэм их хүйтэн өвөл нь аварсан юм гэдэг. Зарим үед энэ өвчин намжихгүй дэлхийн олон орныг хамран бүхэл бүтэн 20 жил үргэлжилсэн удаа ч бий.

Тэгж байтал дахиад хэд хэдэн хүн нас барсны эцэст дээш нь уламжилж нарийн шинжилгээ хийсний дүнд холери гэх аюултай халдварт өвчин болох нь тогтоогджээ. Энэ хооронд буюу эхний хоёр хятад нас барснаас хойш сар болсон байв. Ингээд л Хөтөлд хөл хориог яаралтайгаар бүрэн хэмжээнд нь тавьж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ. Эхлээд манай эмнэлгийнхэн энэ өвчний вирус хүйтэнд тэсвэргүй болохыг олж тогтоож чадаагүй юм гэдэг. Халуун улиралд голлон гардаг хурц халдвартай өвчин байж.

Энэ өвчний анхны шинж тэмдэг нь ам хатаж байснаа даралт унадаг, тэгж байгаад хоол боловсруулах эрхтний ажиллагаанд хурц өөрчлөлт гарч дээш бөөлжиж, доош гүйлгэдэг байна. Маш ихээр шингэн алдсан хүн ямар олиг байхав дорхноо л биеийн байдал нь доош орж тамир тэнхээгүй болдог ажээ. Холери гэдэг онош тавигдсанаас хойш Хөтөлийн хүүхэд залуус, хөгшидгүй өдөрт хоёр хундага цагаан архи ууж энэ халдварт өвчний аюулаас биеэ сэргийлэх журам гарчээ. Эхлээд маш дургүй уудаг байсан архиа хүүхдүүд төдөлгүй дуртайяа уудаг болсон гэдэг. Амьд үлдэхийн тухайд авч байсан арга хэмжээ. Өвчлөгчдийн тоо буурахгүй, байдал намжихгүй байснаас хүмүүст уулгадаг архиныхаа хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн юм билээ. Хөл хорионд орсон хүүхэд залуус, хөгшид бүгд ингэж байнгын манаралттай халамцуу байдлаар өдрийг өнгөрүүлж байв.

Хүн төрөлхтөн өмнө нь холерийн хэд хэдэн томоохон дэгдэлтэд өртөж байжээ. Ариун Ганга мөрний уудам хөндийгөөс эхлэлтэй гэж үздэг. Эндэхийн нохой гаслам халуун, ихэд бохирдсон газрын гадаргын ус мөрөн бараадан амьдардаг ядуучуудын асуудалтай орчин энэ халдварт өвчин гарах эх үүсвэр нь болжээ. Хэдийгээр нилээн дээр үеэс европд анх дэгдэж байсан ч өмнөд Азийг хамарсан шиг тийм их уршигт хүрээгүй юм. Энэтхэгээс “аяллаа эхлүүлсэн” энэ аюулт өвчнөөс ухаанаа гартал айж байсан европчуудыг 1823-1824 онд болсон урьд өмнө нь тохиолдоогүй тэсгэм их хүйтэн өвөл нь аварсан юм гэдэг.

Ихэнх хүмүүс сэтгэл санаа харанхуйлсан хэцүү энэ үед иргэний зориг гарган ирж тоглолтоо үзүүлсэн манай хамтлагийнханд баярлаж байгаагаа илэрхийлээд тайзнаас хурдхан бууна. Дараа нь сонсохнээ үг хэлэх хүмүүсийг жүжигчидтэй гар барьж хэрхэвч болохгүй, үгээ товч хэл… хэмээн хатуу анхааруулаад тайзнаа нэг нэгээр нь гаргаж байсан юм билээ.

Зарим үед энэ өвчин намжихгүй дэлхийн олон орныг хамран бүхэл бүтэн 20 жил үргэлжилсэн удаа ч бий. Салахгүйгээ хүрвэл салах дургүй новширсон хэцүү өвчин бололтой. Улс хоорондын зам тээврийн хөгжил дэвшил, цэрэг армийн хөдөлгөөн, колони орнуудаар дамжин хийгдэж байсан худалдааны улмаас энэ өвчний тархалт хурдтай үргэлжилж байжээ. 1850 онд Крымын дайны үед холери өвчин Орос улсад гарч сая гаруй хүний амийг авч одсон гашуун түүхтэй. Сүүлийн үед Энэтхэг, Бангладеш, Латин америкийн баруун, зүүн эргээр дэлгэрч ихэд сандаргасан нь 1991-1994 онууд. Ийм л аюултай өвчин Хөтөлд маань дэгдчихээд байсан цаг.

Маргааш өглөө нь бид хоол ундаа сайтар идэж аваад замдаа гарлаа. Би дэлгүүрээр орж бүх хүмүүстээ тус тусад нь аяга халбага худалдаж авлаа. Хэрэг болдог гэхээр нь нэлээн хэдэн шил архи авч цүнхлэв. Эмийн сангаар орж амны маск ахиухан авлаа. Ингээд л архи спиртээр амаа зайлж, бага зэрэг түгшсэн улс Хөтөл рүү давхиж хүрлээ. Тосгоны хажуугаар өнгөрдөг төв засмал зам дээр хөл хорионы тэмдэг тавиатай. Хөл хориог бүрэн цуцлаагүй, хэсэгчилсэн байдлаар тун хатуу хараа хяналтын дор цөөн тооны хүмүүсийг оруулж гаргаж байсан үе. Харуул манаа гэдэг хэдэн давхар. Биднийг очуут эмч нар үзлэг хийлээ.

Энд тэндээс хүмүүс булталзах нь нэг л түгшүүртэй. Хүн бүрийн даралтыг хэмжиж, халууныг үзэв. Аюулгүй байдлын заавар зөвлөгөө өгч байна. Хоол идэхийн өмнө гар нүүрээ спиртээр улайтал арчиж гарлаа. Эмч нарын хэлснээр хоолны өмнө болоод хойно зуун грамм татах ёстой болов. Үдээс хойш Соёлын төвийн цонх хаалгыг онгойлгуулж салхи савир оруулж нэлээн удаан нэвт салхилууллаа. Хоёр сар гаруй хүн ороогүй, үйл ажиллагаа явуулаагүй үзвэрийн танхим чийг дааж, хүйт оргино. Манайхан хөгжмийн багаж хэрэгсэл, чанга яригч, өсгөгч зэргээ угсарч бэлэн болгов.

Хөшиг хаагдсаны дараа би хөгжимчдөө нэг бүрчлэн тэвэрч хэцүүхэн энэ тоглолтын ард амжилттай гарсны төлөө баяр хүргэлээ.

Зохион байгуулагчид нэг удаагийн энэ тоглолтод суугаа, босоо байдлаар мянга гаруй хүнийг хамруулна гэж тооцсон бололтой. Жирийн үед бол уг нь 500 шахуу хүн ордог танхим л даа. Тоглолтын өмнө би хөгжимчдөө хувцас солих өрөөнд цуглуулж нэр төрийн хэрэг болсон энэ тоглолтод амжилт хүсээд гаргасан саналыг минь хүлээн авч дэмжиж хамт ирсэнд дахин баярлаж буйгаа илэрхийллээ. Тэдний сэтгэл хөдөлсөн байдалтай дор бүрнээ дуугүйхэн толгой дохиж зогсоцгоосон юм.

Тоглолт сайхан уур амьсгалын дунд эхлэв. Хүмүүсийн сэтгэл санаа өндөр. Намайг дуулж байхад тайзны өмнүүр зогсох хүүхдүүд гараа уралдан сарвайх нь хөөрхөн. Ихэнх нь бүжиглэж байлаа. Хүүхэд болсон хойно бие биенээ дуурайх юм. Нэгнээсээ өрсөж гар барих гэж зүтгэх нь бүр ч өхөөрдөм. Гараа даллаад өмнөөс инээх хүүхдүүдийн өөдөөс нь зүгээр мэлийгээд байлтай биш. Ойр нэгний гарыг атгаж эхлэв. Бүгдтэй гар барих аргагүй. “Аль нэг хүнтэй гар барьж болохгүй”, “Ойрын зайнаас ч яриад хэрэггүй” гэсэн эмчийн анхааруулга ч бүр өнгөрөв. Үзэгчдийн танхим халуун, бүгчим гэж жигтэй. Аргагүй юм. Суудлын тоог хоёр нугалах хэмжээний олон хүн орж сууснаас заал бүгчим байхаас яахав. Дууны хооронд хөшигний цаагуур хурдхан орж тамхи сорох үед эмч хүүхэн гар нүүрийг минь тусгай шингэнээр арчиж байхдаа “бүх хүүхдийн гарыг ариутгасан байгаа” гэж хэлж амжиж байна.

Бид аялан тоглолтынхоо хөтөлбөр дээр хэдэн дуу нэмж 4 цагийн концерт тоглосон юм. Дөрвөн цаг дуулаад байхад хэн ч суудлаасаа босохгүй сууцгааж, шатны зай завсар хонгилоор зогссон үзэгчид соёлын ордноос гарах сонирхолгүй царайлах нь үнэхээр хөл хорионд уйдсаныг харуулах ажээ. Би ихэд хөлөрч байснаас 4 удаа хувцсаа солиод ч нэмэр болсонгүй хөлсөндөө нэвт норжээ. Нойтон дотоож бие хайрахыг мэдрэх ямар таатай байхав. Концертын дараа сэтгэл нь хөдөлсөн хүмүүс тайзнаа гарч тусгайлан тавьсан микрофонд баяр талархлын үгээ хэлж эхлэв. Үгээ хэлээд санаа нь амарсан бололтой бууж одно. Үгээ хэлж дуусгалгүй ихэр татан уйлах нэгэн ч байв.

Анд нөхөд, аав ээжтэйгээ мөр зэрэгцэн суугаадаа, хүнд хэцүү зовлонг хамтдаа туулсандаа баяртай байгаагаа дуулгаж байлаа. Хатуу хөл хорионы дараа анх удаа олноороо нэг дор цугласан нь тэр болохоор тэдэнд ярьж хэлэх, баярлан бахдах зүйл байлгүй яахав. Халдвар авахаас сэргийлж бүгд халамцуу байсан хүмүүсийн сэтгэлийн үгээ хэлж тайтгарах цуваа цаг шахам үргэлжилсэн. Хөл өвдөөд унах шахаж байсан ч яах ч аргагүй тэвчих хэрэгтэй байлаа. Кобвой гутал дээр дөрвөн цаг дэвхцэх ямархан гэдгийг мэдэх нэг нь мэднээ.

Ихэнх хүмүүс сэтгэл санаа харанхуйлсан хэцүү энэ үед иргэний зориг гарган ирж тоглолтоо үзүүлсэн манай хамтлагийнханд баярлаж байгаагаа илэрхийлээд тайзнаас хурдхан бууна. Дараа нь сонсохнээ үг хэлэх хүмүүсийг жүжигчидтэй гар барьж хэрхэвч болохгүй, үгээ товч хэл… хэмээн хатуу анхааруулаад тайзнаа нэг нэгээр нь гаргаж байсан юм билээ. Мөн ч олон хүн тэр орой олны өмнө гарч зүрх сэтгэлийн үгээ хэлж, стрессээ тайлсан даа. Тэр орой зөвхөн “Чингис хаан” хамтлагийн концерт болоод өнгөрсөн гэвэл худлаа.

Амьд үлдсэний баярын цуглаан гэж ойлгогдохоор байсан юм. Үхлийн муухай өвчний улмаас хөл хорионд орж, өдөр бүр цаг тутмыг сэтгэл санааны асар хүнд хэцүү дарамт дунд өнгөрүүлсэн хүмүүс анх удаа олуулаа цуглан концерт үзэж, хоолой нийлүүлэн хамтран дуулж, бие биетэйгээ дахин эсэн мэнд уулзаж байгаадаа баярлалдан, ойр дотнын хүнээ холери өвчнөөр үүрд алдсан зарим нэгэндээ эмгэнэл илэрхийлж хэсэг зуур гуниглан сууцгаасан нь тэр. Өөрөөр хэлбэл манай энэ оройн тоглолт хөл хорио удахгүй тавигдаж, эгэл жирийн энх амьдрал Хөтөл тосгонд мөдхөн ирэхийг ойлгуулсан баяр хөөрөөр бялхсан, сайн санааны буяны үйл ажиллагаа болж хувирсан юм. Сэтгэлийн өргөл, бэлэг дурсгал хойно хойноосоо өргөгдөж байсны дотор хүүхдүүдийн зурсан зураг, бүсгүйчүүдийн ур гарган оёсон алчуур, хатгамал зэрэг нь хамгийн нандин бэлэг болж үлджээ.

Хөшиг хаагдсаны дараа би хөгжимчдөө нэг бүрчлэн тэвэрч хэцүүхэн энэ тоглолтын ард амжилттай гарсны төлөө баяр хүргэлээ. Сар үргэлжилсэн аялан тоглолтын сүүлчийн тоглолт байсныг хэлэх үү, дээрээс нь зогсолтгүй 4 цаг дуулж хөгжимдсөнөөс туйлдаж ядарсан хөгжимчдийн маань сэтгэл санаа өндөр. Өвчин, үхэл хагацлын сүүдэрт зовлон үзсэн олонд баяр бэлэглэж чадсандаа тэд урамтай байсан нь ойлгомжтой.

“Иргэний зориг гаргалаа, Айхгүй ирээд аймаар гоё тоглолоо” гэсэн үгс тэр орой бидэнд хаяглагдаж олон удаа хэлэгдсэн дээ. Яг үнэндээ хамгийн том айдсаа урьд орой нь Эрдэнэтэд орхиод ирсэн бидэнд Хөтөлийн тайзнаа айх зав гараагүй юм. Юуных нь иргэний зориг байхав дээ. Хүнд хэцүү үедээ “ирээч” гэж итгэн дуудахад нь нүүр буруулж зүрхлээгүй л хэрэг. Халдвараас хамгаалдаг хэмээн бага бага балгасаар нэлээд халсан хөгжимчид маань хөгжмөө ачаалж байх хооронд манай “Хаалгыг минь тогшооч” дууг хэсэг залуус тэртээ хорооллын гадаа хоолой нийлүүлэн дуулах нь шөнийн тэнгэр дор тодоос тод сонсогдож байв.

Чингис Дашзэвэг Жаргалсайхан

“Монголын Рок нууц товчоо” номноос…2020.12.02

Холбоотой мэдээ