Япон дахь царайлаг сармагчин интернет од болж байна

2020-12-03

Эр хүн сармагчингаас жаахан царайлаг байхад боллоо гэдэг үг Японд эсрэгээрээ байдаг бололтой. Тус улсын Нагоя хотын Хигашяама амьтны хүрээлэнд амьдардаг Шабани хэмээх горилл Японы хамгийн алдартай амьтан болжээ.

Японы сошиал ертөнцөд хүртэл од болсон түүнийг япон охид, эмэгтэйчүүд “Хэтэрхий царайлаг” хэмээн тодорхойлжээ. Түүнийг яг л сайхан эр шиг үйл хөдлөл, харц, бие хаатай гэж япон эмэгтэйчүүд хэлж, хүн байсан бол үнэхээр сайхан залуу байх байсан гэдэг аж. Мөн хэтэрхий царайлаг түүнийг харахаар зөвхөн амьтны хүрээлэнг зорьдог хүмүүс байдаг аж.

Амьтны хүрээлэнгийн хамгийн их үзэгчтэй болоод буй Шабани эрэгчин гориллыг залуу байхад нь буюу 2007 онд Австралийн амьтны хүрээлэнгээс Японд авчирсан байна. Харин өдгөө нас бие гүйцэж, “сайхан амьтан” болжээ.

Японд од болон гийж, барууны сайтуудаар мэдээлэгдэж буй Шабаниг Австралийн амьтны хүрээлэнгийн явуулсандаа харамссан бололтой түүнийг өсгөсөн Сиднейн “Таронга” амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Шабаниг “Таронга амьтны хүрээлэнгийн гориллуудын зөвхөн нэг нь” гэж хэлжээ.

Дашрамд дурдахад, Шабаниг гэр бүлийнх нь хамт Нидерландаас Сиднейн “Таронга” амьтны хүрээлэнд авчирч, тэнд 11 жил амьдарч том болонгуут нь гэр бүлээс нь салгаж Японы амьтны хүрээлэнд худалджээ.

Холбоотой мэдээ