“Pfizer” компанийн вакциныг Канадад хэрэглэх зөвшөөрлийг ойрын хугацаанд олгоно

2020-12-03

Америкийн “Pfizer” компанийн коронавирусын вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Канадын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд ойрын хугацаандаа олгохыг зорьж байна.

Зөвшөөрлийг яг хэзээ олгох нь одоогоор тодорхойгүй байна. Вакциныг нь хэрэглэхийг зөвшөөрөхийг өмнө нь “Moderna, “AstraZeneca”, “Johnson & Johnson” компаниуд Канадын зохих байгууллагаас хүссэн байна.

Эдгээр компанийн коронавирусын вакцинуудаас дор хаяж нэгийг нь хэрэглэхийг зөвшөөрөх шийдвэрийг 12 дугаар сарын 25-наас өмнө гаргахыг зорьж буйгаа Канадын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Суприя Шарпа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Хамгийн түрүүнд Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын вакциныг хэрэглэх зөвшөөрлийг олгоно гэдгийг тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын хараат бус агентлаг (MHRA) лхагва гарагт анх удаа “Pfizer”, “BioNTech” компаниудын “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.

Холбоотой мэдээ