ОХУ-н нийслэл Москва хотод хоногт 6849 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

2020-12-03

Хойд хөршийн нийслэл Москва хотод хоногт 6849 хүн коронавирусын халдварыг ялж, эмнэлгээс гарчээ. Москвагийн хэмжээнд нийт 471833 хүн эдгэрсэн байна.

“Известия” сонинд мэдээлснээр ОХУ-д хоногт 25345 хүн коронавирусын халдвараар өвчилж, 589 хүн нас баржээ.

Орост нийт 1.8 сая гаруй хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан бол 2.3 сая гаруй тохиолдол батлагдсан юм. Хойд хөршид хоногт нийт 29502 хүн эдгэрсэн талаар ЭМЯ-наас нь мэдээлжээ.

ОХУ дэлхийд анх удаагаа гаргаж авсан коронавирусын эсрэг вакцинаа эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлд бүлгийн хүмүүстээ хийнэ гэсэн билээ.

Олон улсын агаарын тээврийн холбоо коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан хүмүүст цахим паспорт, код олгодог болох талаар мэдээлжээ. Одоогоор дэлхийн ямар ч улс орон коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн баримт шаардахгүй байгаа ч ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна.

Холбоотой мэдээ