Л.Эрдэнэчулуун: 18 салбарын ААН-үүд бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулах шаардлагатай

2020-12-03

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 1-нээс бууруулах чиглэл гаргасантай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхтэй 18 салбарын 13 мянга гаруй ААН-д 21 заалттай мэдэгдэл хүргүүлж эхэлсэн.” гэлээ.

Тухайн мэдэгдэлд, ААН-үүд

  • эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг сахих,
  • их цэвэрлэгээг доод тал нь 2-3 удаа хийх,
  • нийт ажилчдаа сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах,
  • гэрийн тусгаарлалтад байгаа бол тухайн ажилтанд чөлөө олгох,
  • ажлын ширээг 1,5-2 метрийн зайтай байршуулах
  • шаардлагатай цэгүүдэд гар ариутгагч тавих зэрэг шаардлагууд тавьж байгаа аж.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: “ААН-үүд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулсан байх шаардлагатай” гэлээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

  • Байгууллагууд өдөр тутам ажлын байран дээрээ нэг цагийн өмнө цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх
  • ажилтнууд байнга амны хаалт зүүх,
  • ажлын байранд үйлчлүүлэгч, ажилтан нэвтэрсэн тохиолдолд халууныг үзэж, тэмдэглэж байх, 37 градусаас дээш бол 119 утсаар мэдэгдэх,
  • өдөрт хоёр цаг тутамд агааржуулалт хийх,
  • цэвэрлэгээ хийж байгаа цэвэрлэгээний ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангахыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар 31 байцаагч 13 мянган байгууллагад мэдэгдлийг цахимаар хүргүүлж байгаа гэнэ. Мөн тухайн ААН-тэй холбоотой гомдол саналыг  цахимаар хүлээн авч байгаа бөгөөд гомдол ирсэн тохиолдолд ажлын хэсэгт газар дээр нь очиж хяналт шалгалт хийнэ” гэлээ.

Дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2-ийн 1.1, 15.13 дугаар заалтаар хариуцлага тооцохыг анхаарууллаа.

Зөрчлийн тухай хууль

15.2 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан бол хүнийг тавин нэгжтэй /50 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй /500 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.13 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах, оролцох, нөлөөлөх

1.Тагнуулын байгууллагад санаатайгаар худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн, эсхүл тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан бол мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж хүнийг гурван зуун нэгжтэй / 300 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй /3 сая/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эх сурвалж: gogo.mn

Холбоотой мэдээ