БНХАУ-д хоногт 22 хүн коронавирусын халдвараар өвчилжээ

2020-12-03

Урд хөршид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 хүн коронавирусын халдвараар өвчилсөн байна. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодоос илэрчээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдсэнээр зарим мужид хөл хорио тогтоосон байна.

Хятадын Ухань хотод мэргэжилтнүүд коронавирусын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа юм. Вирусний эх үүсвэр, дамжсан замыг олсноор тархалтыг зогсоодог зүй тогтолтой аж. Мөн эмчилгээг тогтоож, эмнэлзүйн илрэлийг тодорхойлж, бусад хүндрэлээс сэргийлэх юм.

Түүнчлэн Ухань хотод Монголоос Хятад руу илгээсэн хонины мах тээвэрлэгдэн очиж, халдварын фронтод ажилласан эмч, сувилагч нарын хоол хүнсний хэрэгцээнд хуваарилагдсан талаар мэдээлэл гарсан билээ. Хятад улсад цар тахал ид дэгдэж байх үед зорьж очсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 30 мянган хонь хандивлах батламжийг Хятадын даргад гардуулсан юм.

Холбоотой мэдээ