Сүрьегийн эмчийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

2020-12-06

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Өчигдөр ХӨСҮТ-ийн Сүрьегийн тасагт коронавирусний тохиолдол батлагдаж, улмаар тэнд байсан хүмүүсийг тусгаарласан тухай мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

А.Амбасэлмаа: Нийтийн сүлжээгээр ийм мэдээлэл гарсан. Бид өдөр бүрийн 11 цагт батлагдсан тохиолдлуудын мэдээллийг албан ёсоор өгдөг. Тэгэхээр дээрх мэдээлэл бол албан бус мэдээлэл байна. Сүрьегийн эмчийн эхний сорьц эргэлзээтэй гарсан. Бид шинжилгээг лабораторийн шинжилгээ болон асуумжаар оношилдог. Энэхүү асуумж нь сэжигтэй тохиолдол нь коронавирусний батлагдсан тохиолдолтой ойр байсан эсэх, хамгаалалтын хувцас, маскгүй уулзсан эсэх зэргийг тодруулдаг. Өдөрт 10-20 мянган шинжилгээ хийхэд ганц нэг хуурамч, эргэлзээтэй зүйл гардаг. Бид бүх сэжигтэй тохиолдлыг баталгаажуулж байж нийтэд зарладаг. Сүрьегийн эмчийн давтан шинжилгээнд өнөөдөр сөрөг гарч байна.

-Өчигдөр И-март болон Баянзүрх захад хөл хорио тогтоосон тухай мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
А.Амбасэлмаа: И-март болон Баянзүрх дүүрэг нь том худалдааны төв тул бид тандалтын зорилгоор шинжилгээ хийе гэж үзсэн. Ингээд 500 гаруй хүнээс шинжилгээ авсан юм. Цаашдаа бүх том худалдааны төвүүдэд тандалтын сорьж авахаар ХӨСҮТ-ийн Тандалтын баг шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ