Нийт 9 голомтод 4325 хүнийг хяналтад авч судалгаа хийж байна

2020-12-06

 Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавирусний долоон тохиолдол бүртгэгдсэн нь өчигдрийнхөөс дөрвөөр буурсан үзүүлэлт гарчээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр, нийслэл хот болон зургаан аймаг, 9 голомтод багц халдварын 404 тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд нийт 9 голомтод ойрын хавьтлын 4325 хүнийг хяналтад авч судалгаа хийж байна. Коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх ажилд эрүүл мэндийн байгууллагын 2459  ажилтан ажиллаж байгаа. Улсын хэмжээнд нийт оношилгооны цэгээр 298951 хүн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна.

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг Сэлэнгэ аймаг болон нийслэл хотын гурван голомтод ажиллаж 18 540 ам дөрвөлжин метр талбайд эцсийн халдваргүйтгэл хийжээ.

Тусгай дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11  511 хүн коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл авчээ.

Холбоотой мэдээ