Коронавирусын халдварын үед халуурахгүй ч байж болно

2020-12-06

Коронавирусын халдвар авсан өвчтөний биеийн халуун өндөр ч байж болно, бага ч байх боломжтой. Энэ нь тухайн хүний биед хэр их хэмжээний өвчин үүсгэгч нэвтэрсэн, дархлааны хариу үйлдлийн онцлог болон эмчилгээний үед хэрэглэж буй эм, бэлдмэлээс хамаардаг гэж ОХУ Халдварт өвчний  шинжлэх ухаан, судалгааны үндэсний хүрээлэнгийн эмнэлзүйн судалгааны хэлтсийн дарга Татьяна Руженцова мэдээллийн ТАСС агентлагт ярьсан байна.

Коронавирусын халдварын оноштой өвчтөнүүдийн биеийн халуун янз янз байна. Энэ дээрх хүчин зүйлсээс гадна тухайн өвчтөнд илэрч буй хүндрэлээс шалтгаалж байна гэж тэрбээр тодруулжээ.

Халдварын хурц үеийн дараа эдгэрэлтийн үйл явц эхэлдэг. Энэ нь цусны даралт буурах, зүрхний цохилт удааширч, тогтворжих, биеийн халуун буурах зэрэг эерэг шинж тэмдгээр илэрдэг ч үүнээс болж ядарч, сульдах тохиолдол гардаг байна.

Коронавирус хүний бараг бүх эрхтэн, тогтолцоог гэмтээх чадвартай төдийгүй ялангуяа биеийн халууны хариу үйлдэлд гол үүрэг гүйцэтгэдэг дотоод шүүрлийн  тогтолцоо болон гипоталамус буюу дотоод шүүрэл, мэдрэлийн тогтолцоог холбодог холбоосыг гэмтээдэг байна. Эдгээр хэр их гэмтсэнээс шалтгаалан халуун өндөр байх эсэх нь хамаардаг гэж шинжээч тайлбарлажээ.

Холбоотой мэдээ