“Cyberpunk 2077” худалдаанд гарахын өмнөхөн “CD Projekt”-ийн үнэлгээ эрчимтэй өсөж байна

2020-12-07

Энэ оны хамгийн өндөр хүлээлт үүсгэсэн видео тоглоом худалдаанд гарах хүртэл хэдхэн долоо хоног үлдээд байна.

“Cyberpunk 2077”-ийг анх зарласнаас хойш найман жил өнгөрч, 130 сая ам.доллар зарцуулан худалдаанд гаргах хугацааг гурван ч удаа хойшлуулсан юм. Хэдий тийм боловч тоглоомчдын өндөр хүлээлтийн дүнд хөгжүүлэгч “CD Projekt”-ийн хувьцаа сүүлийн жилүүдэд бараг тав дахин өсжээ. Тэр дундаа тоглоомд Киану Ривз дүр бүтээснийг зарласнаас хойш бараг хоёр дахин өссөн байна.

Шинжээчид “Cyberpunk 2077” нь “CD Projekt”-ийн домогт бүтээл “Witcher 3”-ийн амжилтыг эхний жилдээ эвдэж бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай 10 тоглоомын жагсаалтад багтана гэх хүлээлттэй байна.

эх сурвалж: gogo.mn

Холбоотой мэдээ