П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарт ял оноолоо

2020-12-08

Ойд хууль бусаар мод хөрөөдсөн гэх иргэдийг модоор зодож буй бичлэгээ “Босоо хөх Монгол” ТББ- ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан цахим хуудсандаа 2020-01-24-ны өдөр байршуулсан. Харин тухайн бичлэг дээрх иргэн 52 настай эрэгтэй Г уг бичлгээс гурав хоногийн дараа буюу 2020-01-27-ны өдөр эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байжээ. Уг хэргийг  Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгасан.

Уг хэрэгт “Босоо хөх Монгол” ТББ- ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх болоээ Заналхийлэх гэсэн зүйл ангиар шалгасан юм.

Тодруулбал эрүүгийн хуулийн

10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

2.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.

Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020-10-27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн шүүхэд болсон. Гэм буруугийн шүүх хурал 2020-11-10-ны өдөр болсон юм. Улмаар уг хэрэгт П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, П.Шинжээравданг 600 000 төгрөгөөр торгох ялаар, А.Дарьсүрэн тэнсэн харгалзах хугацаанд гэмт хэрэгт холбогдсон тул нэг сая төгрөгөөр торгох болон хоёр жилийн ял оноожээ.

Эх сурвалж: tac.mn

 

Холбоотой мэдээ