Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд коронавирустай тэмцэхэд цэрэг дайчилна

2020-12-08

Япон улсын Засгийн газар сүүлийн өдрүүдэд коронавирусын халдвар эрчимжиж буйтай холбоотойгоор Өөрийгөө хамгаалах хүчний сувилагч нарыг цар тахалтай тэмцэхэд дайчлах шийдвэр гаргажээ. Тус улсын эмч нар ачааллаа дийлэхгүй болсон тул Засгийн газарт дээрх хүсэлтийг тавьсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Катсунобу Катогийн мэдэгдсэнээр Осака, Хоккайдо мужийн эмнэлгүүдэд нэмэлт хүч шаардлагатай болжээ.

Тэгвэл Өмнөд Солонгос улс мөн коронавирусын цар тахалтай тэмцэхэд цэрэг, цагдаагийн хүчиг ашиглахаар болсныг Хөх ордон мэдэгдсэн байна. Тус улсын зэвсэгт хүчин болон цагдаагийн байгууллага халдварын тохиолдлуудын хавьтлуудыг олж илрүүлэх ажилд туслах юм байна. Өмнөд Солонгост Ням гаригт 580 шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг шийдвэрийг гаргажээ. Тус улсад коронавирусын шинжилгээ авах цэгүүд цагаа уртасгаж, шөнө болон амралтын өдрөөр ажиллахаар болсон байна. Өмнөд Солонгост нийт 38 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 549 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ