НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг даруй суллах ёстой

2020-12-08

Дэлхий олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна.

НҮБ-аас ч цар тахлын үед хүний эрхийг нэн тэргүүнд тавихыг уриалж байгаа юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар хатагтай Мишель Бачелет цар тахлын үед хоригдлуудыг суллах улс орнуудын шийдвэрийг сайшаагаад хамгийн түрүүнд суллагдах ёстой хүмүүс бол “Хангалттай хэмжээний нотлох баримтгүйгээр, эрх баригчдыг шүүмжилсэн, үзэл бодлын зөрүүтэй байдлын улмаас саатуулагдсан, ялангуяа улс төрийн хоригдлууд” юм гэдгийг онцолжээ.

Өмнө нь Чилийн Ерөнхийлөгч байсан Мишель Бачелет “Хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болсон үед жанжин шугамаа барьсан шийдвэр гаргах нь хэцүү байдгийг төрийн тэргүүн байсны хувьд мэднэ. Гэвч бид цар тахлын асуудалд цогцоор хандах хэрэгтэй. Ингэхдээ нийгэм дэх хамгийн эмзэг, өртөмтгий, орхигдсон хүмүүсийг мартаж үл болно. Цар тахлыг таслан зогсоох, түүнтэй тэмцэхэд хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорих тогтоох болон бусад ийм төрлийн арга хэмжээг авахдаа хүний эрхийн стандартыг ягштал баримтлах ёстой” хэмээн мэдэгджээ.

Дэлхийн улс орнуудын хувьд зарим хөнгөн ялтай хоригдлуудыг ялаас бүр мөсөн чөлөөлөх, улс төрийн хоригдлууддөө өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Мөн зарим улсууд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах, хүн хүчний дутагдалд орсон үйлдвэрүүдэд ажиллуулах /амны хаалт, хамгаалах хэрэгсэл, гар ариутгагчийн үйлдвэр/ зэргээр шийдэж байна.

Холбоотой мэдээ