Коронавирусийн вакцинд иргэд сайн дураар хамрагдана

2020-12-08

-Коронавирусний вакцинууд жил хүрэхгүй хугацаанд гарч байна. Манай улсад хийж буй төлөвлөгөөт вакцинуудыг ямар хугацаанд судалж гаргасан байдаг юм бэ?

-Дэлхийн олон улс орнууд, ялангуяа ОХУ, Индонез, Их британи улс хүн амаа дархлаажуулж эхэлсэн байна. Ер нь вакцины хөгжүүлэлт 10-15 жил, түүнээс ч олон жил байдаг. Гэхдээ цар тахалтай холбоотой вакциныг харьцангуй богино хугацаанд хөгжүүлж байна.

-ОХУ-д иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. Индонези улс Хятадаас вакцин хүлээн авч эхлээд байна. Манай улсын хувьд, ДЭМБ-ын баталсан вакциныг хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр чухам хэзээнээс ДЭМБ одоо хөгжүүлж буй вакцинуудыг хүлээн зөвшөөч батлах ирээдүй харагдаж байна вэ, тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манай улс 0-15 насны төлөвлөгөөт вакцинжуулалтыг хийхдээ, Засгийн газрын хөрөнгөөр, ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг НҮБ хүхдийн сангаар дамжуулан авдаг. ДЭМБ-аас тухайн вакцинд өгөх баталгааг удаан хугацааны дараа олгодог. Гэхдээ коронавирусний цар тахалтай холбогдуулан ДЭМБ-аас богино хугацаанд вакциныг баталгаажуулна гэсэн мэдээлэлтэй байна.

-Ер нь зарим улс хэд хэдэн төрлийн вакцин сонгохоо мэдээлж эхлээд байна. Вакцин сонгохдоо иргэдийн саналыг авч болох уу. Жишээлбэл, АНУ иргэдээсээ вакцин хийлгэх эсэх талаарх судалгаа, санал асуулгыг байнга явуулж байна шүү дээ?

-Тархвар судлалын заалтаар хйиж байгаа вакциныг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийдэг. Тиймээс коронавирусний вакциныг иргэд сайн дураар хийлгэнэ. Томуугийн вакцин болон коронавирусний вакцин хийлгэх эсэх интернэт асуумж, судалгааг тогтмол явуулж байгаа.

Холбоотой мэдээ