Иран улс коронавирусын эсрэг вакцин авахад АНУ-ын хөл хорио саад учруулж байна

2020-12-08

Иран улс коронавирусын эсрэг вакцин худалдан авахад АНУ-ын “хүнлэг бус” хориг арга хэмжээнүүд саад учруулж байна гэж Ираны Төв банкны тэргүүн Абдольнасер Хеммати даваа гарагт мэдэгджээ.

“Коронавирусын эсрэг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны сувгуудаар дамжуулах худалдан авах шаардлагатай бол АНУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хүнлэг бус хориг арга хэмжээнүүд төлбөр хийх бүх боломжийг хязгаарлаад байна” гэж Абдольнасер Хеммати нийгмийн сүлжээний хаягтаа нийтэлжээ.

Мөн Олон улсын валютын сан хүртэл “АНУ-ын шахалт, заналхийллийн улмаас Ираны эрхийг үл харгалзан” бидний гаргасан хүмүүнлэгийн зээлийн хүсэлтийг удирдах зөвлөлдөө дэвшүүлж “зүрхлээгүй” гэж тэрбээр бичжээ. Иранд өнөөдрийн байдлаар нэг сая гаруй хүн халдвар авч, 50 мянга гаруй хүн нас барсан байна.

Холбоотой мэдээ