Амны хаалтнаас өөр юу коронавирусын халдвараас сэргийлэх вэ?

2020-12-09

Эмч, мэргэжилтнүүд коронавирусын халдвараас сэргийлэхэд туслах амны хаалтнаас бусад аргыг нэрлэжээ.

Нийтийн тээвэр, ажлын байр, дэлгүүрүүдэд агааржуулалт сайн байх нь коронавирусын халдвараас сэргийлэх аж.

Хаалттай, агааржуулалт муутай газар халдвар дамжих нь гадаа гудамжныхаас илүү байдаг талаар вирус судлаачид ярьжээ. Өвчлөлийн магадлалыг бууруулахад туслах чухал зүйл нь гэр орон, албан байрандаа салхи оруулах явдал аж.

Нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүхээс гадна агааржуулалтыг сайтар ажиллуулах хэрэгтэй гэжээ. Энэ нь коронавирусын халдвараас хамгаалахаас гадна ханиад томууны тархалтыг бууруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Түүнчлэн чийгтэй цэвэрлэгээ нь вирусний халдварын тархалтыг зогсоох арга зам гэлээ. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх нь хамгийн чухал ажээ.

Холбоотой мэдээ