Хамгийн өндөр үнэлгээтэй Шинэ жилийн тухай кинонууд

2020-12-09

Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд жилийн хамгийн нандин мөч болох арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хоног тоолон хүлээх зуураа гэртээ Шинэ жилийн хамгийн гоё гэсэн кинонуудыг үзэх сайхан биш гэж үү? Ингээд та бүхэнд IMDb сайт дээрх хамгийн өндөр үнэлгээтэй 15 киног санал болгож байна. Шинэ он гарахаас өмнө хийх зүйлсийнхээ жагсаалтад эдгээр киног заавал багтаагаарай.

15. “LOVE ACTUALLY” (2003)

IMDb үнэлгээ: 7.6

Үзэх бүрд сэтгэл догдлуулж, Шинэ жилийн баярын уур амьсгал авчирдаг бүтээл бол яах аргагүй “Love Actually”. Хэрвээ хараахан үзэж амжаагүй байгаа бол энэхүү киног заавал үзэхийг зөвлөж байна.

14. “HOME ALONE” (1990)

IMDb үнэлгээ: 7.6

Үүнийг хамгийн өндөр үнэлгээтэй кинонууд дунд зайлшгүй багтах ёстой бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. “Зул сарын мэнд хүргэе, заваан амьтан минь” гэх үгийг давтаж хэлээд, тухтайяа үзэхгүй бол Шинэ жилийн уур амьсгал ордоггүй шүү дээ. Тиймээс бяцхан жаал хүүгийн Зул сарын баярыг ганцаараа угтаж хоёр хулгайчийг хэрхэн хашрааж байгааг дахиад нэг үзээрэй. Та бүхэн энэ киног нийт хэдэн удаа үзсэн гэдгээ тоолж байсан уу? Би лав тоогоо алдсан.

13. “JOYEUX NOEL” (2005)

IMDb үнэлгээ: 7.7

Зул сарын баярыг хамгийн гайхалтайгаар харуулсан бүтээл болох “Joyeux Noel” нь 7.7 үнэлгээтэйгээр жагсаалтын 13-р байранд бичигдэж байна. 1914 оны Зул сараар баруун фронтод тулалдаж байсан цэргүүд баярыг зөвшөөрөлгүй тэмдэглэснээр манай тал, эсрэг тал гэж ялгалгүйгээр бие биенийхээ амьдралын хэв маягийг ойлгох боломжтой болно.

12. “MIRACLE ON 34TH STREET” (1947)

IMDb үнэлгээ: 7.9

Энэхүү киноны маш олон хувилбарууд байдгаас 1947 онд хийгдсэн нь хамгийн өндөр үнэлгээг авч чаджээ. Зул сарын баяраар өөрийгөө өвлийн өвгөн гэж зарласан ахимаг насны эрийг ингэж жүжиглэснийх нь төлөө шүүхэд өгдөг. Түүнд ид шид тохиолдох болов уу?

11. “EDWARD SCISSORHANDS” (1990)

IMDb үнэлгээ: 7.9

Өөртөө итгэлгүй хайчин гарт Edward-ийн уйтгарт амьдралд нэг л өдөр гайхалтай нэгэн гарч ирнэ. Найруулагч Tim Burton тэдний хайрын түүхийг Зул сарын баярын хэзээ ч мартагдашгүй нэгэн хэсэг болгохоор бүтээжээ.

10. “A CHRISTMAS STORY” (1983)

IMDb үнэлгээ: 7.9

1940-өөд оны үед амьдарч байсан Ralphie хэмээх хүү эцэг эх, багшдаа Зул сарын баяр гэж юу болох, хамгийн гоё бэлэг ямар байдаг талаар ойлгуулахыг хичээнэ. Гэвч түүний энэхүү оролдлогыг тэд ойлгох болов уу?

9. “THE NIGHTMARE BEFORE CHRISTMAS” (1993)

IMDb үнэлгээ: 8

Tim Burton-ы найруулсан бүтээлүүд ихэвчлэн аймшигтай, хачирхалтай зураглал бүхий утга санааг илэрхийлж үзэгчдийг алмайруулж байдаг билээ. Ийн 1993 онд тэрээр Зул сарын тухай хачирхалтай, адал явдалт нэгэн бүтээл туурвисан нь жагсаалтын есдүгээр байранд оржээ.

8. “THE SHOP AROUND THE CORNER” (1940)

IMDb үнэлгээ: 8.1

Тэртээ 1940 онд бүтээгдсэн энэхүү бүтээл таныг 99 минутын турш хором ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Бэлэг дурсгалын дэлгүүрийн хоёр ажилтан бие биетэйгээ захидлаар харилцаж эхэлнэ. Гэвч тэдний хэн хэн нь тэрхүү захидлын эзэн өдөр бүр хамт ажилладаг хамтрагч нь гэдгийг мэдэлгүйгээр бие биедээ сэтгэлтэй болно. Цааш ямар сонирхолтой үйл явдал болох бол? Киноноосоо хүлээн авч үзээрэй.

7. “RUDOLPH THE RED-NOSED REINDEER” (1964)

IMDb үнэлгээ: 8.1

Зул сарын баярын тухай хөнгөхөн хэрнээ хөгжилтэй кино үзэхийг хүсвэл улаан хамарт Rudolph-ийн түүхийг үзэхийг зөвлөж байна. Зөвхөн хүүхэд багачууд ч гэлтгүй насанд хүрэгчид үзэхэд тохиромжтой бөгөөд гэр бүлээрээ үзэхэд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэгч болж чадна.

6. “A CHRISTMAS CAROL” (1951)

IMDb үнэлгээ: 8.1

Мөн л маш олон хувилбараар олны хүртээл болсон “A Christmas Carol” киноны анхны хувилбаруудын нэг болох 1951 онд бүтээгдсэн уг хувилбар жагсаалтын зургадугаар байранд оржээ. Үргэлж уурлаж бухимдан, бусдад алдаагаа тохож, хувиа боддог Carol өвгөний амьдралд Зул сарын өмнөх шөнө гурван сүнс хүрэлцэн ирнэ. Түүнийг ухааруулахын тулд тэдгээр сүнснүүд өнгөрсөн, одоог харуулан ирээдүйд таалал төгсөх үед бүх хүн түүнийг үзэн ядах болно гэдгийг сануулдаг. Бүгдийг ухаарсан Carol амь гуйж бодит амьдралд иргэн ирээд хэрхэн өөрчлөгдөхийг тухлан сууж үзээрэй.

5. “THE HOUSE WITHOUT A CHRISTMAS TREE” (1972)

IMDb үнэлгээ: 8.2

Зул сарын баярыг гацуургүйгээр төсөөлөх боломжгүй билээ. Бяцхан охин Addie жил бүр гацуур авахыг хүсэх боловч аав нь өнгөрсөн гунигт амьдралаасаа болоод охины хүслийг үл зөвшөөрнө. Хүүхэд насны гэгээлэг, нандин хүсэл мөрөөдлийг харуулсан тус бүтээл жагсаалтын тавдугаар байранд орсноор хэр чанартай бүтээл болсон бэ гэдэг нь харагдаж байна. Уншигч та ч бас үзээд сэтгэгдлээ бичээрэй.

4. “DIE HARD” (1988)

IMDb үнэлгээ: 8.2

Террористууд хайртай бүсгүйг нь хулгайлснаас болж гол дүрийн баатар бүхнийг хэвэнд нь оруулахаар тэдэнтэй тулалддаг. Тулаантай мэт боловч энэхүү кино Шинэ жилийн тухай хамгийн алдарт бүтээлүүдийн нэг юм шүү.

3. “A CHARLIE BROWN CHRISTMAS” (1965)

IMDb үнэлгээ: 8.3

Хүүхэд насны хамгийн гоё дурсамжуудыг нэг бол Чарлигийн адал явдал. Түүнд тохиолдсон Зул сарын баярын хөгжилтэй түүхийг үзэхийг санал болгож байна.

2. “HOW THE GRINCH STOLE CHRISTMAS!” (1966)

IMDb үнэлгээ: 8.3

Grinch Зул сарын баярыг хэрхэн хулгайлж буй түүхийг өгүүлэх 1966 оны энэхүү анимейшн нь кино шүүмжлэгчид болон үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авжээ. Үслэг, ногоон, ер бусын амьтан багаасаа л хүмүүст үзэн ядагдаж, сэтгэлдээ хорсол гуниг тээсээр өсөж томордог. Түүнд Зул сарын баяр бол хүмүүсээс өшөөгөө авах хамгийн том боломж юм.

1. “IT’S A WONDERFUL LIFE” (1946)

IMDb үнэлгээ: 8.6

Шинэ жилийн үдэш үзэхэд хамгийн тохиромжтой бүтээл гэж нэрлэхэд хилсдэхгүй бизээ. Frank Capra-гийн 1946 оны уран зөгнөлт кино болох тус бүтээлд James Stewart амиа хорлохын даваан дээр түүнд амьдралын жинхэнэ утга учрыг харуулахаар сахиусан тэнгэрийн элч зочлох болно. Бидэнд ямар гайхалтай амьдрал байдаг талаар энэ киноноос мэдэрнэ гэж найдаж байна.

Эх сурвалж: IMDb, yolo

Холбоотой мэдээ