Нийслэлд 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана

2020-12-09

Энэ сарын 14-нөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр 34 төрлийн байгууллага, үйлчилгээний газар ажиллаж эхэлнэ. Харин 18 чиглэлийн аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана.

Үүнд:

  • Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа /тусгай нөхцөл шаардана/
  • Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /5-аас дээш хүнтэй/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Үсчин /тусгай нөхцөл шаардана/
  • Амралт, жуулчны бааз
  • Зочид буудал,
  • Дэн буудал
  • Түргэн үйлчилгээний цэг
  • Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  • Олон нийтийн хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал, зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр,  цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар  /тусгай нөхцөл шаардана/
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар   /тусгай нөхцөл шаардана/
  • Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, биллиард фитнес, бүжиг, иогийн клуб/
  • Саун, бассейн
  • Шашин, гандан, сүм хийд
  • Урлаг соёл,  үзвэр үйлчилгээний газар /тусгай нөхцөл шаардана/
  • Гоо сайхан
  • Бариа засал, алжаал тайлах төв, массажны газар багтаж байна.

Холбоотой мэдээ