Владислав Жемчугов: Агаар сэлгэлт сайн хийвэл коронавирусын халдвар тархах эрсдлийг бууруулна

2020-12-10

Коронавирусын халдвар тархах магадлал битүү орчинд илүүтэй байгаа учраас халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга нь агаар сэлгэлт хэмээн гоц халдварт өвчний шинжээч Владислав Жемчугов Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Владислав Жемчуговын хэлснээр, хүмүүс өвчний вирусээр гол төлөв ажлын байр, гэртээ, нийтийн тээвэр зэрэг газарт халдварлаж байгаа бөгөөд гудамжнаас халдварлах нь цөөн байгаа ажээ. Энэ нь уг вирус битүү орчимд илүүтэй халдварлаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа учраас халдварлах магадлал өндөртэй газарт агаарын солилцоо, сэлгэлтийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

“Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд амны хаалтаа зүүж явахаас гадна автобус, метро, вагоны агаар сэлгэлтийг сайжруулах, сэнсийг ажиллуулах шаардлагатай. Оффисуудад агааржуулалтын систем, сэнсийг дээд хүчин чадлаар ажиллуулах хэрэгтэй” хэмээн эмч хэллээ.

Агааржуулалтын системгүй газарт цонхоо ойр ойрхон онгойлгож, нэвт салхилуулах нь халдвар бууруулах нэг хүчин зүйл болох ажээ.

Холбоотой мэдээ