Герман улсын “Volocopter” компани Сингапур улсад агаарын такси үйлчилгээ нэвтрүүлнэ

2020-12-10

Герман улсын “Volocopter” компани хоёр зорчигч тээвэрлэх боломжтой агаарын анхны таксины үйлчилгээг Сингапур улсад ирэх гурван жилийн хугацаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Хэт хөнгөн нисдэг тэрэг үйлдвэрлэгч тус компани Сингапур улсын Иргэний нисэхийн захиргаа, Эдийн засгийн хөгжлийн зөвлөлтэй хамтран томоохон салбараа нээх ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал, 50 орчим нисэгч, инженерүүд болон бусад техникийн мэргэжилтнүүдийг ажилд авахаар төлөвлөж байгаа аж.

Герман улсын компани эхний ээлжинд Сингапурын өмнөд хэсэгт, рашаан сувиллын Сентоза арлын ойролцоо болон Марина булангийн бизнесийн хорооллуудын зэргэлдээ хэсэгчлэн маршрут гаргахаар төлөвлөсөн байна.

Сингапурт агаарын таксины үйлчилгээ үзүүлэх нисдэг аппарат нь гадна хэлбэрээрээ нисдэг тэрэгтэй төстэй боловч цахилгаан хөдөлгүүртэй, 18 сэнстэй байна. Ачааны даац нь 450 кг бол 30 хүртэл км зайг туулах чадвартай аж. Гол ялгаа нь програмчлагдсан автомат жолоодлоготой тул ирээдүйд агаарын такси үйлчилгээг нисгэгчгүйгээр үзүүлэх боломжтой гэнэ. Үйлчлүүлэгчид ухаалаг гар утасны тусгай аппликэйшн ашиглан очих газраа зааж өгөх бөгөөд байршлуудын мэдээлэл нь агаарын такси үйлчилгээний системд хангалттай байх аж.

Холбоотой мэдээ