Агаарын бохирдлыг ажиглах олон нийтийн хяналттай цахим хуудсыг танилцууллаа

2020-12-10

Монгол Улсад зөвхөн 2019 оны байдлаар 5-аас доош насны 1,500 хүүхэд уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтсэн ба үүний голлох шалтгааны нэг нь агаарын бохирдол байсан. Тэр дундаа Улаанбаатар хотын захын хороолол дүүргийн болон гэр хорооллын агаарын бохирдлын хэмжээ харьцангуй өндөр. Үүнээс үүдэн эцэг эхчүүд өвдсөн хүүхдээ асрах зорилгоор ажилдаа явалгүй өнжих, үүний улмаас цалин, орлого буурах эрсдэлтэй төдийгүй хүүхдийн сурч боловсрох цаг хугацаа алдагдагдах зэрэг сөрөг нөлөөллүүд бий болдог билээ.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Хүний Эрхийн Олон Улсын Өдөр”-ийг тохиолдуулан “АГААР АЖИГЛАГЧ буюу Агаарын бохирдлыг ажиглах олон нийтийн хяналт” платформыг танилцууллаа. Тус платформ нь иргэдийн оролцоотойгоор агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хянах, агаарын чанарыг сайжруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тандан судлах зорилготой. 100 орчим хүн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцжээ.

эх сурвалж: gogo.mn

Холбоотой мэдээ