Интернэт сүлжээний ачаалал хэт ихэссэнээс сервер унасан

2020-12-10

Интернэтийн сүлжээ доголдож байгаатай холбоотой иргэдээс ирсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас Univision Mongolia, SKYmedia компаниудын удирдлага, тухайлсан асуудал хариуцсан албан тушаалтнуудтай цахим хурал хийжээ.

Компаниудын хувьд хэт их ачаалал гэнэт орж ирсэнтэй холбогдуулан ачааллын тэнцвэрийг аль болох зохицуулж байгаа хэмээн тайлбар өгсөн болохыг  ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв. 

Ийнхүү дараах ажлуудыг хийгдэх аж.

  • Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарсан хяналт шалгалтыг хийнэ.
  • Тодорхой асуудлууд дээр, тухайлбал багцыг автоматаар сунгадаг асуудал дээр хэрэглэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэх албан шаардлага хүргүүлнэ.
  • Техник технологийн чадавхыг эх үүсвэрээс нь тодруулах, тухайн улсын Шударга өрсөлдөөний хороо, олон улсын байгууллагат хандаж шалгуулна.
  • Гомдол гаргагч иргэдийн листийг нэг бүрчлэн гаргаж тус компаниудад хүргүүлэх, тус компаниуд гомдлын мөрөөр ажиллаж шийдвэрлэх үүрэг өгөв.
  • Интернэт хурдыг гомдлын дагуу компаниас томилогдох баг очиж шалгахаар болов.
  • Гадаадаас хандсан хэрэглэгчийн гомдлыг барагдуулж, төлбөрийг буцаан олгов.
  • Аж ахуйн нэгжүүдэд тулгарсан асуудлыг төрийн холбогдох байгууллагад ШӨХТГ-аас санал хүргүүлнэ.

Мөн бусад мэдээллийг хяналт шалгалт хийгдсэний дараа нэгтгэн мэдээлэх ба тус гомдлын мөрөөр байнгын хяналт тавьж эцэслэн ажиллана гэв.

Эх сурвалж: ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо

Холбоотой мэдээ