Б.Ундармаагийн төрсөн дүү, төрсөн хүүгийн компани ХБ-наас зээлсэн 43.4 тэрбум төгрөгийг төлөхгүй байна

Yazguur.mn
2022/01/22

“Бишрэлт групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлт өөрийн эзэмшдэг “Бишрэлт пропертиз” болон “Веллмарт” ХХК-иудаараа дамжуулан “Монгол мах экспо” ХХК-тай хамтран Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд Хөгжлийн банкнаас 31.9 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Бишрэлт групп” ХХК-ийг А.Чинбишрэлт, А.Чинсанаа нар хамтран эзэмшдэг бөгөөд тэд Капиталаар овоглож ирсэн Б.Ундармаагийн хүүхдүүд юм.

Мөн Бишрэлт групп ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК-тай хамтран Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслөөр 2018 онд 7.27 тэрбум төгрөгийн зээл авсан нь Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн үргэлжлэлийн нэг юм. Өмнө дурдсанчлан Бишрэлт групп ХХК-ийг Б.Ундармаагийн төрсөн хүү А.Чинбишрэлт, А.Чинсанаа нар хамтран эзэмшдэг бол “Монгол эм импекс концерн” ХХК-ийг Б.Ундармаагийн төрсөн дүү Б.Болормаа удирддаг юм.

Монгол төрөөс 340 тэрбумыг зувчуулаад алга болсон Б.Ундармаагийн луйвар үүгээр зогсохгүй нь бололтой. Түүний төрсөн дүү, төрсөн хүүхдүүд ч Монголын төрөөс хумсалж, найдваргүй зээлдэгчдийн нэг болж ард иргэдийн боломжийг хулгайлсаар байна.

Эх сурвалж: zarig.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна