О.Батбаяр: Дөрвөн тунтай ч халдварласан бол дэглэмээ баримтлахгүй байгаатай холбоотой

Yazguur.mn
2022/01/22

Коронавирусийн Омикрон хувилбарын давлагаа дэгдсэнтэй холбогдуулан УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас Омикрон мутацын үед анхаарах зарим зүйлсийг тодрууллаа.

С:Иргэд ханиалгын шинж тэмдэг ихтэй байна. Гэвч Омикрон хувилбараар өвчилсөн гэдгээ мэдэхгүй байх шиг?

-Тийм. Ханиалгын шинж тэмдэгтэй маш олон иргэн гадуур нийгмийн харилцаанд орж байна. Нусгайрах, хоолой хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч л байгаа бол Омикрон мутацаар халдварласан гэсэн үг. Иймд тохиолдолд яаралтай арга авч өөрийгөө эмчлэх хэрэгтэй.

С:Эмчилгээний хувь өмнөх мутацуудтай адилхан хийж байгаа юу?

-Үгүй, энэ бол томуугийн шинжтэй мутац. Тиймээс томуугийн үеийн эмчилгээ хийнэ. Тухайлбал хоолой хөндүүрлэж байвал хоолойн хөндүүрт зориулсан эмчилгээ хийх юм.

С:Омикрон мутац маш хурдан тархдаг онцлогтой. Үүнээс хамгаалах арга бий юү?

-Хамгаалах арга нь зөвхөн вакцин. Би гэхэд л нийгмийн харилцаанд маш их орж байгаа ч халдварын дэглэмээ баримтлаад явна. Коронавирусийн эсрэг дөрвөн тунгаа ч хийлгэсэн. Тиймээс өнөөдрийг хүртэл нэг ч удаа ковидоор өвчлөөгүй.

С:Дөрвөн тунтай ч ковидоор өвчилж байгаа иргэд бий юү?

-Байгаа. Тэд дэглэмээ сайн баримтлахгүй байна гэсэн үг. Дөрвөн тунтай юм чинь гэсэн байдлаар хандаад халдвартай хүний дэргэд амны хаалтаа аваад байж болохгүй шүү дээ. Гэхдээ дөрвөн тунтай хүн халдвар авсан бол маш хөнгөн хэлбэрээр өвчилнө. Зарим тохиолдолд өөрийгөө халдвар авсныг ч мэдэхгүй байж болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна