Ирландад амиа алдсан Монгол эмэгтэйн дурсгалыг хүндэтгэлээ

Yazguur.mn
23 цаг 34 минутын өмнө

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Ирландад 48 настай монгол эмэгтэй халдлагад өртөж, амиа алдсан билээ.

Дублин хотын төв гудамжинд ажлаа тараад харьж явахдаа хүзүүндээ хутгалуулан, эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даагаагүй юм. Гэмт этгээд болох 15 настай хүү энэ жил шүүгдэх юм.

Дублин хотын Гэгээн Кевиний сүмд Ц.Уранцэцэгийн дурсгалыг хүндэтгэх ёслол болж, Ирландын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс эмгэнэл илэрхийлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна