Төртэйгээ нийлж иргэнээ доромжилсон хошин шогийнхны тэнэгрэл

Yazguur.mn
1 цаг 30 минутын өмнө

Ерөөс хамаг буруутны эзэн ард түмэн аж. Мөрөөрөө амьдарч буй иргэдийг улс төрийнхөн ч, урлаг соёлынхон ч шоглоно.

Саяхан даа иргэдийг галдаа юу түлж дулаацаж байгааг дроноор шалгаж, шууд лайв асаагаад гэрт нь орж дуулиан дэгдээсэн.

Үргэлжлүүлээд цагдаа нарыг явуулж амбаар савыг нь нэгжүүлж, хаалга үүдийг нь балбуулж амар тайван амьдрах эрх чөлөөнд нь асар бүдүүлгээр хандаж буй.
Гэтэл үргэлжлүүлээд хошин шогийнхон нэртэй ажилгүй болсон алиа салбадай нараар иргэдийг галаа түлж чадахгүй утаа гаргаад байгаа гэх төрхийг харуулж доромжлоод эхэлж. Ийм агуулгыг илтгэсэн шторк хийгээд бүхэл бүтэн үндэсний тодотголтой телевизээрээ цацаж байх юм. Түүнд нь тэгээд нилээн “гайгүй” жүжигчин гэгддэг МУГЖ Аглуу буюу Л.Баттулга суучихсан иргэнийг “миалж” суух.

Шинэ үеийн залуус хошин "шоу” нийгмийн оюун санааны эмгэнэл гэж тодорхойлоод бараг үздэггүй болсон. Учир нь хошин шог дандаа л хүнийг дуурайх байдлаар доромжилдог гэдэг болж. Дээрх шторк яг л энэ. Төрийн захиалгаар түмэн олныг доромжилж харлуулсан хошин шогийнхны тэнэгрэл хэрээс хэтэрсэн эмгэнэлтэй дүр зураг.

Эх сурвалж: eguur.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна