Л.Энх-Амгалан: Ирэх сарын 14-нөөс эхлэн 3-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

Yazguur.mn
2022/01/26

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан таницууллаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС-ийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэх шийдвэр гаргалаа. Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх бөгөөд үүний дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хичээл 100 хувь танхимаар үргэлжилнэ.

Сурагчдын хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна

Хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед сургалтыг 100 хувь танхимаар зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдад хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд ажиглагдаж байна.

Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас хичээл эхлэх хугацааг нэг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй. Цаашдаа тархалт буурах байх хэмээн найдаж байна.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг хөл хязгаартай зохион байгуулахыг хүсэж байна.

Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиуд хоёрдугаар сарын 7-нд цахимаар 14 хоног эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ. Сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэг дагаж амардаг байсан. Сүүлийн хоёр жил хөл хориотой байсан ч хүүхдүүдээ аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна