Б.Лувсангончиг гавьяат малчин цол хүртлээ

Yazguur.mn
2022/01/28

Өөрийн амьдралаа мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулан тасралтгүй 58 жил хөдөлмөрлөхдөө уламжлалт мал аж ахуйг эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан, залуу малчдыг мал маллагааны арга барилд сургаж, дадлагажуулахад өндөр хувь нэмэр оруулсан, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын сайн малчин Бямбадоржийн Лувсангончиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат малчин цол хүртлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна