Сүүлийн 24 цагт 2614 тохиолдол бүртгэгдлээ

Yazguur.mn
2022/01/28

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 2614 хүнээс Ковид-19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1498 нь Улаанбаатар хотод, 1116 нь орон  нутагт, зөөвөрлөгдсөн 0 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 61-80 насны нэг
  • 80-аас дээш насны нэг нас баралт бүртгэгдлээ.

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 2031-д хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11084 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59312 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 3445
  • Хүндэвтэр- 6600
  • Хүнд- 932
  • Нэн хүнд -107


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна