С.Залуухүү Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

Yazguur.mn
2022/01/28

Гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж, газрын дарга хүртэл салбартаа дэвшин ажиллаж, онцгой байдлын байгууллагад 33 жил ажиллахдаа онцгой байдлын албаны хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, материаллаг баазыг нь бэхжүүлэх, боловсон хүчнийг нь сургаж бэлтгэх, хөгжүүлэх, онцгой байдлын байгууллагаас хүн амд үзүүлэх авран хамгаалах үйлчилгээг стандарт шаардлагад нийцүүлэн бие бүрэлдэхүүнийг нь өргөжүүлэн ард иргэдэд үзүүлэх авран хамгаалах үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, ард иргэдийн амь нас, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг гамшиг ослоос хамгаалах үйлсэд оруулсан бодит үр дүн, гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Сүхбаатарын Залуухүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна