Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөлөө

Yazguur.mn
2022/01/28

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чиглэл өгсний дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байна.

Төсвийн тодотголд ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, үүнээс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбоотой зарим багц, арга хэмжээг тусгалаа.

Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардлагатай 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт. Үүнийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэ шийдвэрийг иргэд хүндэтгэн хүлээн авна гэж итгэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна