ОХУ-аас Монгол руу элсэн чихэр, будаа гаргахыг хоригложээ

Yazguur.mn
2022/03/30

Гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Орос, Монголын хуурай замын хилээр зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсантай холбоотойгоор Буриад улсын гаалийн газрын орлогч дарга Иван Бурлака хил гаалиар зөөх зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд түр хугацаанд хязгаарлалт тогтоосон талаар мэдээлжээ. Энэ талаар “Байкал медиа” дамжуулсан байна.

Түүний өгүүлснээр, гуравдугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Орос, Монголын хилээр иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалж байгаатай холбоотойгоор Хиагт-Алтанбулаг, Наушки, Монды боомтуудаар зорчигчийн урсгал эрс нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор, хориг арга хэмжээний нөхцөлд эдийн засгийн тогтвортой байдлыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Оросын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолд заасны дагуу зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг Оросоос зөөвөрлөн гаргахыг түр хугацаанд хязгаарлаж байгаа талаар Орос, Монгол, гуравдагч орнуудын иргэдэд анхааруулжээ.

Тодруулбал, ОХУ-аас хуурай замын хилээр нэвтэрч буй иргэд элсэн чихэр, төрөл бүрийн будааг Монгол руу зөөвөрлөхийг хориглох юм байна. Үр будаа зөөвөрлөх хориг энэ оны зургадугаар сарын 30, харин элсэн чихэрт тавьсан хориг наймдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэх аж. Хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан энэ төрлийн бүтээгдэхүүн ч хоригт хамаарна гэдгийг анхааруулжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.59
    2022/03/30

    Зүгээр.хүн. ши.дэ.яагад .байна.хө

    Хариулах
  • 66.181.161.59
    2022/03/30

    Олондоо.дэ? ?дүү.хайрта й.миний.ард .түмэн.агуу

    Хариулах