МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа

Yazguur.mn
2022/03/31

МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар түүнд тамгыг гардуулан өгөв.

Энэхүү ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа эрч хүчтэй ажиллах болно гэдгээ хэллээ.

МҮОХ-ны VIII чуулганы үеэр явагдсан сонгуульд Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна