Баянзүрх дүүргийн 1,6-р хороонд байрлах гараашуудыг буулгаж газрыг чөлөөллөө

Yazguur.mn
2022/04/01

Баянзүрх дүүргийн хэмжээнд гарааш буулгаж, чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 6-р хороо 22 Б байрны зүүн талын 28 гарааш, 22А байрны зүүн талын 14 буулгалаа. Тухайн гараашийг буулгахдаа 2021 онд гурван удаа, энэ онд хоёр удаа мэдэгдэл хүргүүлж ажилласан. Гарааш эзэмшигч иргэд мэдээллийг хүлээн авч, энэ ажлыг дэмжиж хамтран оролцож байна.

Мөн Баянзүрх дүүргийн 1-р хороо 24 байрны зүүн талын 42 гараашийг буулгах ажил хийгдлээ. Холбогдох мэдээллийг хүргүүлж ажилласан бөгөөд чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Иргэд, оршин суугчдын хувьд энэхүү ажлыг дэмжиж, дүүрэгтээ ногоон байгууламж, амарч зугаалах боломжтой орчин шинээр байгуулж байгаад талархалтай хандаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна