Сүүлийн 24 цагт 127 тохиолдол бүртгэгдлээ

Yazguur.mn
2022/04/01

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 127 хүнээс Ковид-19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 70 нь Улаанбаатар хотод, 57 нь орон  нутагт, зөөвөрлөгдсөн 0 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй бөгөөд Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 2105-д хүрээд байгаа.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 283 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 860 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 29
  • Хүндэвтэр- 190
  • Хүнд- 53
  • Нэн хүнд - 11




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна