Оросын цэргүүд Чернобылийн бүс нутгийг орхин гарчээ

Yazguur.mn
2022/04/01

Украины нийслэлийн зах болон бусад фронтод ширүүн тулаан үргэлжилсээр байгаа тул орос цэргүүд Чернобылийн цөмийн станцын бүс нутгийг орхин гарсан тухай Киевийн албаны хүмүүс мэдэгдэв.

"Чернобылийн нутаг дэвсгэрт гадны хүн байхаа больсон" гэж цөмийн станцын  бүсийг хариуцсан төрийн байгууллага Энергоатом өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгджээ. 

Олон улсын Цөмийн энергийн агентлаг ч цахилгаан станцыг хяналтдаа аваад байсан орос цэргүүдийн цуваа хөдөлсөн тухай Украины мэдээллийг нотоллоо. Харин Оросын эрх баригчдын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 

Украинд байлдааны ажиллагаа эхэлснээс эхний өдрүүдэд Оросын арми Чернобылийг хяналтдаа авсан ч станцын украин ажилтнууд цөмийн түлшний аюулгүй хадгалалтад хяналт тавьж байсан юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна