Иргэн П.Дашдондов: Холимог тулаанч Шинэчагтага, Зэвүүн ярианы хөтлөгч Оргил нар намайг нийлж зодсон

Yazguur.mn
2022/04/07

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газрын угаалгын өрөөнд холимог тулааны тамирчин Э.Шинэчагтага, хөтлөгч Т.Оргил нарт зодуулсан тухайгаа хэвлэлд өгсөн яриандаа хэллээ.

Тэрбээр “Т.Оргил тухайн үед согтуу, харин Э.Шинэчагтага эрүүл байсан. Тэд намайг угаалгын өрөөнд хэрцгийгээр зодсон. Эмчийн үзлэгт ороход миний хэвлийн хөндийг нээнэ гэж хэлсэн. Гар цууралттай, бөөр няцралттай гэж гарсан. Хэд хэдэн газраа гэмтэл авсан. Тухайн хэрэг гарсны дараа Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн, шалгаж байгаа” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна