Долларын саятан О.Мөнхжин “Эвдэрхий машин“ оруулж ирж зардаг уу

Yazguur.mn
2021/12/01

"Их Бит" ХХК-ий Санхүү хариуцсан захирал О.Мөнхжин сүүлийн үед "IHC" койноороо олон ч залуусыг байлдан дагуулсан. Борооны дараах мөөг шиг зах зээлд нийлүүлэгдээд байгаа олон койны эхлэлийг тавьсан гэж үзэх хүн нь олон.

Тэгвэл сэтгүүлч Б.Отгон түүний талаар баримт дэлгэлээ. Тэрээр "IHC гээд баас койн гаргасан О.Мөнхжин гэж залуу осолд орсон эвдэрхий машин Монголд оруулж ирж засаад, үнэтэй зардаг байсан нь ил болжээ. Арчаагүй сэтгэлгээтэй луйварчин байжээ. Машины арлын дугаараар нь хайгаад үзэхэд анх оруулж ирсэн иргэн О.М буюу О.Мөнхжин. Гадны poctra сайт дээр нь осолд орсон зураг нь тус тус баримтаар байна" хэмээжээ. Түүний хувьд өмнө нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгаас мөнгө зээлсэн, Apex Capital-ыг үүсгэн байгуулагч А.Идэрбатыг зодсон гэх мэт асуудалд холбогдоод байсан билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна