“Ододтой бүжиглэе” шоуны бүжигчин Б.Халиуны даруухан нөхөр

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/06

Шинэ шилдэг бүхнийг уриатай “Монгол ТВ" нь дэлхийн алдартай шоу нэвтрүүлгүүдийг нь эрхийг нь авч үзэгчдийн хүртээл болгоод буй. Ням гараг бүрийн орой үзэгчдийг зурагтын өмнө уяж чадаж буй “Ододтой бүжиглэе" шоуны олны анхаарлыг татаж, хайр булаасан оролцогчид бол Ангууч буюу Баттөр, бүжигчин Б.Халиун юм.

Тэгвэл нэвтрүүлгийн үеэр Шүүгч Ууганаа: Төгс зохицсон хос гэж хэлсэн нь цахим орчинд Ангуучийг бүжигчин Б.Халиунаатай суулгах чалленж болон нэг хэсэгтээ шуурах болсон.


Тэгвэл бүжигчин Б.Халиун нөхөртэй бөгөөд өөртэй нь мэргэжил нэгтэй Эрдэнээ гэдэг бүжигчин залуу байдаг байна. Тэд тив, дэлхийн тэмцээн уралдаанд хамтдаа оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан хосууд бөгөөд бид бүгдэний хамгийн сайн мэдэхээр “Шарка Барка" бүжгийн чалленжийг эхлүүлдэг, жолоо бариж явсан залуу гэвэл хүмүүс андахгүй.

Бүжигчин Б.Халиун нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: Бид “Moon dance" хамтлагт бүжиглэж эхлээд танилцаж байсан. 2014 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр надад хайраа илчилсэн. Тэр цагаас хойш бид хамт амьдарч байна.


Анх бүжгийн чалленжид зориулж, өөрийн бүжиглэсэн бүжгээ тавиад гурав хоног сүлжээгүй газар явж байгаад ирсэн. Ирээд харсан чинь маш олон хүн үзээд, олон сэтгэгдэл үлдээсэн байсан. Чалленжид нэгдсэн олон хүн бичлэг хийж тавьсан байсан. Тухайн үед их баярлаж урам авч, дараагийн чалленжүүдээ тасралтгүй хийсэн. Монголчууд маань бүгд монгол бүжгээрээ омогшиж, дээдэлж, нэгдмэл байдлаа илэрхийлж чадсан. Энэхүү мэдрэмж надад маш гайхамшигтай сайхан санагдаж, өшөө илүү ихийг бүтээх урам зориг болсон. Түүнээс хойш “Шарка барка”, “Журай гэлдэн”, “Хатариш", "Толин хул”, “Уухай”, “Хайртай" гэсэн 6 чалленжийг цахим хуудаст олныг хамарсан давалгаа болгож чадсан" хэмээн ярьсан байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна