Д.Уранзаяа шоу ертөнцийн амьдралдаа цэг тавьжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/07

Ганц бие гунхсан сайхан бүсгүй тодотголтой лав арваад жил явсан хүн бол "Киви" Укагийн дүү Д.Уранзаяа. Хүн болгон анхны амьдралдаа цэг тавиад эрч хүчтэй амьдардаг ч биш. Салалт сарнилтын асуудал үнэхээр амаргүй. МУГТ Н.Төгсцогтын хүүг төрүүлсэн ч карьерист боксчин бүсгүйд хадаг тавилгүй холын Америкийг зорьсон. Гэр бүл хүүхдээ ч хойш тавьсан түүний спортын амьдрал амжилт дүүрэн гялалзаж яваа. Тавилан л юм байлгүй дээ.

Бүсгүй чинээлэг айлын хөвгүүд, олны танил залуустай мэр сэр папараццид өртөн харин ч нэг болзох шиг болсон. Эцэстээ бас л спортын залуустаа крашладаг хэвээр үлдсэн бололтой. Түүний гэрт хоёр сагсчин залуу хоорондоо муудалцан, зодолдсоноос үүдэн нэг нь нэгнийхээ аминд хүрчихээд амиа хорлосон гунигт мэдээ карантины үеийг доргиов. Бүсгүй гүн шокын байдалтай байгаа нь ойлгомжтой. Хэрэг шалгагдаж байна. Бүсгүй хүнийг чичлээд яахав. Ер нь өнгөтэй өөдтэй насандаа ханийн нөмөр нөөлөгт багтахгүй бол ганц бие сайхан бүсгүй байхын хэрээр олны нүдний хор орох гэмтэй. Эцэстээ эмэгтэй хүнийг л чичилдэг нийгэм шүү дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна