Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөхийг анхааруулж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/11

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нийтийн байранд амьдардаг иргэнээс коронавирусын эерэг тохиолдол илэрч батлагдсан. Гэвч тухайн эерэг гарсан иргэн нь байрнаасаа зугтан, оргож өөр газар нуугдаж байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид олж илрүүлэн ажиллаа.

Тухайн иргэний явсан маршрут одоогоор тодорхой бус байгаа учраас иргэн та бүхэн гадуур хөдөлгөөнд оролцох бол халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөхийг ахин дахин анхааруулж байна.

Ковидгүй Баянзүрхийн төлөө хамтдаа!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна