Хар, ногоон, цагаан цай нь коронавирусний идэвхжлийг сулруулж байгааг тогтоожээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/11

Хар, ногоон, цагаан цай нь коронавирусний шүлсэн дэх идэвхжлийг сулруулж байгаа тухай БНХАУ-ын эрдэмтдийн судалгаа гарсан байна. 

Энэ талаар ЭМЯ-ын өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн мэдээлэв.  Тэрбээр, "Хүний шүлс коронавирус дамжуулах гол үндэс болдог. Хар, ногоон, цагаан цайнд байдаг теафлавин гэдэг нэгдэл бий. Энэ нь нэг минутын дотор коронавирус тархах эрсдэлийг 100-ны нэгээс бага болгон бууруулж буйг Хятадын судлаачид тогтоосон байна" хэмээлээ.  Цаашид энэ талаарх эмнэлзүйн судалгаа үргэлжлэх юм байна.

Цай уух нь коронавирусний идэвхжлийг бууруулах эерэг нөлөөтэй тул энгийн үед халуун, бүлээн цай тогтмол уухыг зөвлөлөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна