​ Б.Амарбаясгалан: Олон жилийн дараа дахин хамт олонтой болж, өглөө бүр ажилруугаа тэмүүлэн очино гэж бодохоор маш сайхан байна.

Админ
2021/04/11


Цахим орчинд нэгэн сайхан мэдээ гарсныг та бүхэндээ хүргэе. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн Тамгын газрын хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авсан байна. Энэ талаар тухайн ажилд орсон иргэн Б.Амарбаясгалан хэлэхдээ:


Баярхүү овогтой Амарбаясгалан миний бие одоогоос 10 гаруй жилийн өмнө хүзүү нугасны гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, ажил хийх боломжгүй, нийгэмтэйгээ хөл нийлүүлэхэд маш их хүндрэлтэй амьдралыг туулсан. Гэхдээ хүнийг аз ивээдэг гэдэг шиг би тохиолдлоор анкетаа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт өгчихсөн сар гаруй болчихсон, өөрөө ч бараг мартчихсан байхад надруу 9911... тэй дугаараас хүн залгахаар нь аваад ярьтал 


"Сайн байна уу. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гэж хүн байна. Та ярих боломжтой юу? Таны ажлын анкетыг би үзлээ. Та надтай хамтраад ажиллахад бэлэн үү?" л гэдэг юм байна. Би ч сандраад өө бэлэн бэлэн тэгэлгүй яахав гээд азаар ч юм шиг, тавилангаараа ч юм шиг ажилтай болчихсон. Тэгээд л би чинь жоохон хүүхэд шиг догдлоод л дотроо "Энэ олон жилийн дараа би хамт олонтой болж, өглөө бүр ажилруугаа бусад шиг тэмүүлэн очих нь дээ" л гэж бодсон. 

Намайг жирийн иргэн шиг харж, миний амьдралд итгэл найдвар боломж, бололцоо олгосонд нь Засаг дарга Н.Баярмөнхөд баярлалаа. Итгэлийг тань алдахгүй, чадлаараа дэмжиж зүтгэх болно гэжээ. 



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.44
    Өчигдөр

    Улам их амжилт. Сайхан хүмүүс байдаг юм шүү

    Хариулах
  • 202.126.90.33
    Өчигдөр

    Хэн нэгний амьдралд жигүүр нэмсэн сайхан үйл байна. Цалин мөнгө гэхээсээ илүү энэ хүнд хамт олон, зорилго төгс ажил хөдөлмөр хэрэгтэй байсан юм . Баярлалаа .

    Хариулах
  • 66.181.187.183
    Өчигдөр

    Маш сайхан баяртай мэдээ байна. Баярмөнх засаг дарга шиг хүмүүс олон байгаасай. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн адилхан л хөдөлмөрлөх чадвартай хүн шүү гэдэг талаас нь харж урам өгч итгэл хүлээлгэсэн байна. Амжилт хүсье

    Хариулах
  • 103.57.95.42
    Өчигдөр

    amjlt husey

    Хариулах
  • 66.181.161.28
    Өчигдөр

    Баясаадаа ажлын амжилт хүсье.

    Хариулах
  • 202.126.88.172
    Өчигдөр

    Сайхан мэдээ байна. Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх танд баярлалаа. Нэг удаагийн тусламж өгөх биш ийм бодит дэмжлэг л хэрэгтэй дээ. Ядаж төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдээ дэмжээсэй. ????????????

    Хариулах
  • 66.181.161.101
    Өчигдөр

    bayar hvregy ahdaa

    Хариулах
  • 202.187.250.211
    2021/04/12

    Iim zasag darga olon boloosoi.Hunii amidrald gerel gegee oruulj amidrah itgel naidvartai bolgosond bayarlalaa

    Хариулах
  • 66.181.161.88
    2021/04/12

    Bayr hvrgie nzdaa

    Хариулах
  • 64.119.17.1
    2021/04/12

    Iim darga udirdlaga olon boloosoi. Busad turiin albanii darga, ajilchdad sain ulger jishee boljee Bayanzurxiin zasag darga!

    Хариулах
  • 202.55.188.106
    2021/04/12

    Мэдлэг гэхээс илүү мэдрэмжтэй хүн нь илүү гэж үнэн юмаа хий хоосон амьдрал мэдэхгүй номолдог нөхдүүдийн хажууд энэ баярмөнх гэх залуу амьдралд ойрхон ажил хийчмээр залуу санагдаад байган бусад дүүрэг ийм засагтай болуул хөгжил ойрхон байна даа

    Хариулах
  • 122.201.22.226
    2021/04/12

    Амжилт, эрүүл энхийг хүсье! Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байгууллага олон болоосой.

    Хариулах
  • 66.181.161.81
    2021/04/11

    Хамгийн сайхан эрч хүчийг ажил,бас хамт олноосоо л авдаг гэж боддог.Амжилт хүсье.

    Хариулах
  • 66.181.178.97
    2021/04/11

    Нийгэмдээ гэрэл гэгээ түгээж ажиллаж бгаад баярлалаа

    Хариулах
    • 192.82.89.50
      2021/04/12

      Үнэхээр мундаг сэтгэлтэй байнаа.Н.Баярмөнх даргад баярлалаа.Ажилд нь амжилт хүсье.